Эмзэг бүлгийн хүүхдүүдийн шүдний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд Кемпински Хаан Палас зочид буудал дэмжлэг үзүүлнэ   

Эмзэг бүлгийн хүүхдүүдийн шүдний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд Кемпински Хаан Палас зочид буудал дэмжлэг үзүүлнэ  

  Дэлхийн 36 оронд 82 Кемпински брэндийн зочид буудал, ресортууд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд дэлхийн өнцөг булан бүрд нийт 20 гаруй хүмүүнлэгийн төсөл хөтөлбөр, санаачилгыг  хэрэгжүүлж байна.

Энэхүү санаачилгуудын нэг болох Kempinski BE Health хөтөлбөр нь дэлхийн даяарх салбар зочид буудлуудаараа дамжуулан “Эрүүл Мэнд”-ийн мэдлэгийг түгээх эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг ашгийн бус сайн дурын байгууллагуудтай хамтарч, тухайн орон нутгийн түвшинд ач холбогдол өндөр, эрүүл мэндийн хөтөлбөрийг дэмжин ажиллах брэндийн онцгой төсөл хөтөлбөр юм.

 

Уг хөтөлбөрийн цар хүрээг нэмэгдүүлэх, дараагийн түвшинд хүргэх зорилгын хүрээнд зочид буудлаар үйлчлүүлсэн зочин бүрээс сайн дурын зөвшөөрлийн үндсэн дээр байршсан хоног тутам 1 ам.доллартой тэнцэхүйц мөнгөн дүнг цуглуулж, BE Health санг үүсгэж эхэлж байна.

Энэхүү сангийн талаар болоод цаашид  хийж, хэрэгжүүлэх ажлаа танилцуулах уулзалтыг энэ сарын 9-ны өдөр зохион байгууллаа.