Хүний эрх зөрчигдсөн хэвээрээ л байна

Хүний эрх зөрчигдсөн хэвээрээ л байна

Хуулинд иргэн бүр эрхээ хамгаалуулах эрхтэй байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл бүгд эрхээ хамгаалуулж чадахгүй байна. Манай улсад хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийн төлөө олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа ч дорвитой асуудлыг шийдэж чадахгүй байна. Монгол улс хүний эрхийн конвенцид нэгдсэн хэдий ч өнөөдөр хүн бүр үндсэн хуулинд заагдсан эрхээ бүрэн гүйцэд эдэлж чадахгүй байгаа. Мөнгөтэй нэгний эрхийг илүүд үзэж, мөнгөгүй нэгний эрх газарт гишгэгдэж байгаа нь цөөнгүй. Гэтэл хүний эрхийг хамгаалах байгууллага болох хүний эрхийн үндэсний комиссоос олон арга хэмжээ авдаг гэдэг ч амнаас цаашгүй болжээ.