Ц.Элбэгдорж АН-ыг аажмаар гартаа оруулж байна

Ц.Элбэгдорж АН-ыг аажмаар гартаа оруулж байна

АН-ын нүүр буруулагсад хойморт залрахын учиг 
Ардчилмсан намын өвгөчүүл учраа олж, хужраа тунгаах тал дээрээ харин ч нэг шуудайд хийсэн үхэрийн эвэр лугаа хэвээрээ байгаа гэдэг нь энэ өдрүүдэд тус намд өрнөж байгаа улс төрөөс илт ажиглагдах болжээ. АН-ын дарга С.Эрдэнэ. Түүний хувьд тус намын Шонхор фракцын төлөөлөл. Тус фракцыг С.Эрдэнэ үүсгэн байгуулж, бойжуулсан. Гэхдээ тэр фракцыг далдаас удирдаж З.Энхболдоор туг хийж 2012-2016 онд улс төрийн тоглолт өрнүүлж байв. Харин 2016 оны сонгуулийн дараа З.Энхболд хариуцлага хүлээн унахад С.Эрдэнэ фракцаа авч, мөн өөрөө тус фракцынхаа дэмжлэгтэйгээр АН-ын дарга болсон билээ. 
Өнөөдөр С.Эрдэнэ даргын хажуу бөөрөнд ялсан талд л үйлчилж ирсэн МҮДН болон Ц.Элбэгдоржийн талынхан бүрэн зогсох болжээ. Үүний хамгийн том баталгаа нь АН-ын дэд даргаар ОХУ-д элчин суугаа Дэлгэрмаа болон МоАН фракцын толгойлох болсон Г.Батхүү нар суусан явдал юм. Дэлгэрмаагийн хувьд Ц.Элбэгдоржийн захиасаар уг суудалд элчингээсээ татгалзан барин ирсэн гэх бор шувуу АН-ын гишүүдийн дунд хөвөрч байна. 
Г.Батхүүгийн хувьд хэдийгээр Алтан гадас фракцынх гэж явдаг байсан ч хачир дээрээ бол Ц.Элбэгдоржийн заасан замаар урагшилдаг нэгэн гэх явган яриа АН-ын гишүүдийн дунд хөвөрдөг. Тэр ч үүнийгээ батлах мэт Н.Алтанхуягаас зайгаа барьж Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл нартай шадарлах болсон билээ. Түүний фракцид мөн А.Бакей, Нямхүү гэх мэт хүмүүс багтаж байгаа билээ. С.Эрдэнэ Г.Батхүүг АН-ын дэд дарга болгоод зогсохгүй дүү П.Батчимэгт нь АН-ын дээд одон гардуулан өгч байна. Бодвол АПУ-ын Г.Батхүү АН-д айхтар том хандив өргөсөн юм байлгүй. Учир нь 2016-2019 оны эхний улирал хүртэл Г.Батхүү АН-аас нүүр буруулсан мэт л хөндий явж ирсэн билээ. Гэтэл шууд л хойморт гарч суугаад эрх дарх эдэлж байгааг харахад 2020 оны сонгуульд Өвөрхнгайд нэр дэвших тойргоо баталгаажуулж, бас С.Эрдэнэд дэм болох мэт харагдавч нөгөө талдаа Ц.Элбэгдоржийн намдаа нөлөөлөх гэсэн нөлөөллийг бий болгохоор шамдан буйн илрэл хэмээн АН-ынхан ам уралдан ярьж байна. 
Мөн АН-ын дэд дарга болсон Х.Тэмүүжин. Нэг хэсэг Нэг ардчилал гэх фракцыг 1970-аад оныхонтой байгуулж гүйсэн. Гэвч 2016 оны сонгуулийн дараа МоАН фракцтай нэгдэж байгаагаа мэдэгдсэн билээ. Үнэн хэрэгтээ Ц.Элбэгдоржийн хоёр талын сүүдэр нэгдсэн л хэрэг. Л.Гантөмөрийн толгойлж байсан Нэг ардчилал Г.Батхүүгийн тэргүүлсэн МоАН фракц бол нэг л хүмүүс. Тэд өнөөдөр ийнхүү 2 дэд даргатай болов. 
Р.Амаржаргал бол өнгөрсөн онд АН-ын дэд дарга болсон билээ. Тэр МҮДН фракцын төлөөлөл. хэн ялна тэнд л наалдаж явдаг хэдхэн хүн тус фракцыг бүрдүүлдэг гэхэд болно. 
С.Эрдэнэтэй учраа олохгүй, ойлголцолд хүрэхгүй байгаа хүчтэй фракц бол Алтан гадас болон МоАХ. Тэд 2020 онд хэрхэх бол ????