Тээврийг тээврийнхэнд өгөх хэрэгтэй

Тээврийг тээврийнхэнд өгөх хэрэгтэй

Цар тахлын үе гэсэн нэр дор авто тээврийн салбар уналтад ороод байгаа билээ. Тэгвэл энэ талаар тодруулхаар Монгол улсын зөвлөх инженер Д.Батаатартай өнөөдрийн авто тээвэр тэр дундаа ачаа тээврийн талаар ярилцлаа.

-Өнөөдрийн авто тээврийн байдал ямар байдалтай байгаа вэ?

-Авто тээврийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй байгаа. Дэлхий гурван тээврийн салбараас бүтдэг. Агаарын тээвэр, усан замын тээвэр, хуурай замын тээвэр. Хуурай замын тээвэр дотроо авто замын тээвэр, төмөр замын тээвэр гэж байгаа. Төмөр замыг замаас нь салгадаггүй шиг түүнтэй адил авто зам сайжрах тусмаа авто тээвэр хөгжих ёстой. Авто тээврийн салбар өнөөдрийн байдлаар уналттай, яах учраа мэдэхгүй байдалтай ойд төөрсөн хүн шиг байна.

-Өнөөдрийн авто тээврийн байдал өмнөх жилүүдийн байдлаас юугаараа өөрчлөгдсөн болохоор хөгжөөгүй уналттай байгаа вэ?

-Би өөрийн ажиллаж байсан үеэ сайн мэднэ. Тэр үеэсээ ярьж эхлэх нь зүйтэй байх. 1998 оноос хойш тээвэр эргэн сэргээд эхэлсэн. Хамгийн сэргэлтийн үе нь 2009 оноос 2012 он. Тээврийг ярихын тулд улс хоорондын ачаа тээвэр, хот хоорондын тээвэр гэж хоёр хувааж ярих нь зүйтэй. Би ихэвчлэн хот хоорондын тээврийн талаар ярьдаг. Энэ удаад ачаа тээврийн талаар онцолж ярих гэж байна. Зохион байгуулалтай ачаа тээвэр 2004 оноос эхэлсэн. Хамгийн анхны зохион байгуулалттай тээвэр гэвэл Таван толгой транс гэж компанийн тээврээр эхэлж байсан. Цөөхөн жилийн дотор 315 аж ахуйн нэгжтэй болсон байсан. Энэ тооноос нэмэгдээгүй ч гэсэн тээвэр нь өнөөдрийнх шиг уналтын байдалд ороогүй. Тэр үед өдөрт 1200 машин явдаг байсан. Тэгтэл өнөөдөр сардаа тэр бүү хэл долоо хоногтоо нэг явж байна. Хэн юунд ачаа тээвэрт явах гэж байгаагаа мэдэхгүй шахуу байдалтай байна. Гэтэл тэр үед өдөрт 1200 машин өдөр болгон явдаг байлаа. Би нэг жишээ дурдахад таван толгойн цагаан хаднаас цаашаа богинын 99 гэж газар луу өдөрт 1200 машин чөлөөтэй эргэж явдаг байсан. Мөн тэр үеийн төлөвлөлтөд л гэхэд энержи рекурс 800 машинд ачдаг. Жижиг таван толгой бол 250-аас 300 машинд ачаад гаргадаг байсан. Өнөөдрийн байдлаар өдөрт 200 машин л гарч байна. Тэгэхээр ухралт үүсээд байна. Энэ бүх ажлыг тээврийн салбар нь өөрөө хариуцаад явдаг байсан. Тээврийг тээврийнхэнд өгөх хэрэгтэй гэсэн үүднээс би яриад байгаа. Тэрнээс биш Батбаатар байна уу, Дорж байна уу залуучууд бүгд хийж чадна. Дарга нар, засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч байхын болбол Хятадын талаас засгийн газраа л төлөөлөх хэрэгтэй. Наана очсон СИ бичиг хувиарлах дээр засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч зохицуулаад явж байгаа бол энэ бол туйлын эмгэнэл болж байна. Сая гэхэд л хуваарилалтын засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч өгөөд явж байна гээд үндэсний төв дээр байгаа ажлын хэсэг хуралдахгүй байх жишээтэй байна. Тэр үед 5000 машин явж байсан одоо үед 9000 машин явж байгаа. Тэр үеийн хуучин бүх машин солигдоод өөр болсон. Компани ч мөн адил солигдсон байгаа. Мэдээж бүгд Хятад эзэнтэй. Тийм учраас Монголын дотоодын тээврийн бодлого гэж байх ёстой. Бизнес бизнесээрээ байх хэрэгтэй. Монгол улс доторх, хилээр гарах хүртлээ улсынхаа хуулиар явах ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа. Тэнд ямар ч Хятадын эрх ашиг байх ёсгүй. Бид харин эрх ашгийн зөв болгоод нүүрсийг гаргаад өгч байгаа. Тэгээд л аман дээрээсээ зарж байгаа нэртэй маш их авилгалын сүлжээ үүссэн байна. Үүнийг л би бууралт гэж хэлээд байгаа юм. Монгол улсад нийт 10 гарц байдаг. Тэр гарцын наймаар нь ашигт малталын зөөвөрлөж байна. Петро Чинагаас эхлүүлээд Алтай хүдэр компани гээд бүгд Хятадын мэдэлд байдаг компаниуд. Хөрөнгө оруулалт нь Хятад талдаа байгаад эрх мэдэл нь тэдэнд очсон. Итгэхгүй бол Петро Чайна компанийг очоод шалгаад үз л дээ. 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай компани. Энийг яагаад зүгээр явуулаад байгаа юм бэ. Уг компанийн тээвэрлэлт нь 2006 оноос эхэлсэн. Үнээс хойш засмалаа тавьсан уу гэвэл үгүй. Анхны шан татаж байсан 137 км зам одоо там болсон. Та нар тэрийг очоод судлах хэрэгтэй. 2015 онд 300 доллараар засна гэж байсан. Засаагүй л байгаа. Уурхайнд тээврийг өгч болохгүй.

-Ачаа тээврийг уналтад орсон гэж та хэллээ. Тэгвэл энэ уналтаас гарахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Би том эдийн засагч, хуульч биш. Гэхдээ би ажиллаж байсан салбараа харахад бол энэ уурхайн зардаг ашигт малтмалын болих хэрэгтэй. Мөн үнэ өртгийн төлөвлөлтийг сайн хийх нь зүйтэй. Компаниудын замын хураамжаар хоёр дахь замыг тавих ёстой. Миний тооцоолсноор тээвэрчид 500 тэрбум төгрөг замын хураамжинд одоогоор өгсөн байгаа. Үүгээр нь замыг зассан бол зам хоёр урсгалтай болсон байх ёстой байсан. Зүгээр л тээврийг тээвэрчид нь өгчих хэрэгтэй гэж би дахиад хэлэх гээд байна. Салбар дотроо нэгнийгээ сольж болно. Яагаад гэхээр чадахгүй байгаагаар нь чаддаг нэгнээр нь солих хэрэгтэй. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийг тавьж өгөх нь зүйтэй. Авто тээврийн үндэсний төийг бол байлгах хэрэгтэй. Яагаад гэвэл тээвэрт зохицуулж зохион байгуулах төрийн бодлогийг хуульчлаад өгөх хэрэгтэй байгаа юм. Ийм зүйлдээ анхаарахгүй байж авилга, мөнгө угаах л үйл ажиллагаа яваад байгаа. Болиулах гээд би энэ зүйлийг ярьж байна. Цаашдаа уналтаас гарах боломж их байгаа.

-Си зөвшөөрлийн авахад авилга авдаг, өгдөг гэсэн яриа гараад байгаа. Энэ талаар тодруулж хэлбэл?

-Би бол си зөвшөөрлийн авилга авч, өгч байгааг нь би харж байгаагүй. Гэхдээ нэг л зүйл хэлэхэд ёи зөвшөөрлийг 2011 он хүртэл нэг гаралт дээр 10000 төгрөг байсан. Тэгхэд бид гарах болгондоо 10000 төгрөг өгөөд нэг хүний хараат мэдэлд ороод байна, тиймээс улиралаар нь өгье. 90 хоногтоо нэг л хуудсаар явъя тэр нь 90000 төгрөг гээд нэг өдрийг 1000 төгрөгөөр тооцож явуулж байсан. Тэгтэл тэр маань одоо бизнес болоод байгаа юм байна лээ.

-Ачаа тээврийн жолоочид эрээн рүү гардаг машинаа нэмэгдүүлэх хүсэлтийг гаргасан байсан. Тэгвэл жилд хэдэн ачаа тээврийн машин орж, гардаг вэ?

-Замын-Үүд боомтоор жирийн үед зорчигчийн тээврийн, ачаа тээврийн 400-аас 450 машин гардаг. Өнөөдөр бол 200 машин дээр хязгаарлаад байгаа. Тэгвэл энэ бүгдийг Хятадын тал л хариуцаж ийм байдалд хүргэсэн байгаа. Хятадын талтайгаа тохиролцож чадвал ачаа тээврийн машинаа нэмэгдүүлэх боломж байгаа.

-Ачаа тээврийн өнөөгийн байдлын талаар тодруулга өгсөн танд баярлалаа.