
“Дэзэрэт” Олон Улсын энэрлийн байгууллага “Тэргэнцэр төсөл”-ийн хүрээнд 302 ширхэг тэргэнцэр хүлээлгэж өглөө. ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн, Дэзэрэт Олон Улсын энэрлийн байгууллагын захирал Д.Пүрэвжаргал, ЕХХҮГСүмийн Олон нийттэй харилцах албаны захирал С.Насанболд нар “Тэргэнцэр төсөл”-ийн хэрэгжилт, үр дүн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож тэргэнцэр хүлээлцэх акт дээр гарын үсэг зурлаа. Нээлтийн арга хэмжээний үеэр 10 хүнд тэргэнцэр гардуулан өгсөн юм.

2012-2017, 2023 онуудад “Дэзэрэт” Олон Улсын энэрлийн байгууллагаас нийт 1800 гаруй тэргэнцрийг монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандивлаад байна.




