Увс аймгийн Хяргас, Малчин суманд 33 см цасан бүрхүүл тогтжээ

Увс аймгийн Хяргас, Малчин суманд 33 см цасан бүрхүүл тогтжээ

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр 0.0-33.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Увсын Хяргас, Малчинд 33 см, Баруунтуруун, Зүүнговьд 27 см, Сангилд 25 см, Төв аймгийн Эрдэнэсант 30 см, Өндөрширээтэд 26 см, Завханы Тэс, Баянтэсд 28 см, бусад хэсгээр 0-25 см цасан бүрхүүл тогтсон байна.