Арвайхээрт "Тэмээчдийн баяр-2023" болж байна

Арвайхээрт "Тэмээчдийн баяр-2023" болж байна

Тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах, тэмээн соёл, аялал жуулчлал, спортыг хөгжүүлэх, тэмээчдийн залуу халааг бэлтгэх зорилгоор ”Тэмээчдийн баяр”-ыг хийдэг уламжлалтай.  

Өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр улсын бүсийн ”Тэмээчдийн баяр-2023”-ыг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Морь барианы газарт хийж байна.