Авто замд халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж байна

Авто замд халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж байна

Нэгдүгээр сарын 30-нд зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 25 байгууллагын 403 албан хаагч тусгай зориулалтын 81 машин техниктэйгээр авто замд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийллээ. 

Энэ хүрээнд авто замын цас, мөсийг хусаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 16.5 тонн бодис, 15 тонн давс цацаж, цэвэрлэгээнээс гарсан 507.9 тонн хар цасыг ачиж тээвэрлэв.

Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 1800 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас, мөсийг цэвэрлэсэн байна.