
Тус хөндийд цогц бүтээн байгуулалтын ажил төлөвлөж байгаа бөгөөд, усны нөөцийн судалгаагаар урьдчилсан байдлаар 150 мянган хүн амьдрах боломжтой гэжээ. Богдхан төмөр замыг дагасан тээвэр, ложистикийн төв, соёл, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлийн ажлын байрыг бий болгох зорилготойг БХБЯ-ны цахим хуудаснаа мэдээлжээ.
Хөшгийн хөндийн дэд төвийн асуудал шийдэгдэж, бүтээн байгуулалт эхэлсэн. Тус хэсэгт хот байгуулалт буюу дэд бүтэц, дулаан, цахилгаан шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж зэрэг хотын сууриудыг төлөвлөж байна. инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний төлөвлөлтийн зургуудыг хийж, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж эхэлжээ.
Тухайлбал урьдчилсан судалгаагаар Хөшигийн хөндийд хоногт 20 мянган метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай гурван цэвэрлэх байгууламж, таван усан сан, авто замын сүлжээ, цахилгаан, дулааны станц, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.