
Өндөр барилгад гарсан гал түймэр, гамшиг, ослын үеийн байнгын бэлэн байдлыг хангах, Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч, салааны захирагч нарын шийдвэр гаргалтын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах” сэдэвт сургалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.
ОХУ-ын Онцгой байдлын яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2023-2024 оны хамтарсан төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгуулсан бөгөөд ОХУ-ын Онцгой байдлын яамны Гал түймэртэй тэмцэх албаны удирдлагууд мэдээлэл өглөө.
Сургалтад ОБЕГ, НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүдийн Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч, салааны захирагч нарын алба хаагчид хамрагдлаа.