“ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЯН”-ЫГ ЭХЭЛЛЭЭ.

“ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЯН”-ЫГ ЭХЭЛЛЭЭ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЭЛЖ БУЙТАЙ ХОЛБОГДУУЛАН “ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЯН”-ЫГ ЭХЭЛЛЭЭ.
📍 Аяны хүрээнд дүүргийн 25 хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, иргэдэд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн болон Эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Замын хөдөлгөөний дүрмийн талаарх сургалтыг дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Соёлын ордон, Коуч лаб Монголиа сургалтын төвтэй хамтран 2025 оны 08 сарын 22-ны өдөр зохион байгуулж 224 иргэн хамрагдлаа.
📍 Аяны хүрээнд дүүргийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагч, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч, багш сурган хүмүүжүүлэгч, иргэдэд үе шаттай сургалт зохион байгуулна.
📍 "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэг нийслэлийн хэмжээнд 2024 оны эхний хагас жилд 205 бүртгэгдэж байсан бол энэ оны эхний хагас жилд 349 бүртгэгдсэн нь өссөн үзүүлэлттэй байна.