Энхтайваны хэлэлцээрээр 20 барьцаалсан хүнийг чөлөөллөө

Энхтайваны хэлэлцээрээр 20 барьцаалсан хүнийг чөлөөллөө

АНУ-ын Засгийн газар Хамастай тохиролцож хоёр жил орчим барьцаалсан 20 амьд барьцаалагдсан хүнийг чөлөөллөө.

Тэднийг Газын зурвасаас Израиль дахь цэргийн баазад төрөл, төрөгсөдтэй нь уулзуулж, тэндээс эмнэлэгүүдэд эмчлүүлэхээр шилжүүлсэн байна. Хэлэлцээрийн хүрээнд Хамас амь үрэгдсэн 28 барьцаалагчийг Израйль руу аваачих ёстой ч тэднийг заримынх нь хаана байгааа нь тодорхойгүй, зарим нь нурангид дарагдсан байж магадгүй гэж мэдээлсэн байна. Израилийн арми 2023 оны 10 дугаар сарын 7-ны террорист халдлагын хариуд Газын зурвасын ихэнх хэсгийг устгаж, 67 мянга орчим хүн амиа алджээ. 

Энэхүү эвлэрэл нь Трампын засаг захиргааны хувьд томоохон ялалт гэж тооцогддог ч цаашид энхтайван үргэлжлэх эсэх нь тодорхой бус байна.