Хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэхэд Хөгжлийн банктай хамтран ажиллахаар боллоо

Хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэхэд Хөгжлийн банктай хамтран ажиллахаар боллоо

“Эрдэнэс Монгол” нэгдэл  Монгол Улсын Хөгжлийн банктай стратегийн түншлэлийн санамж бичиг байгууллаа. 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг талууд хамтран санхүүжүүлэхээр болж байна.  

Монгол Улсын Засгийн газар энэ онд:  

  • Зэс боловсруулах үйлдвэр 
  • Гангийн үйлдвэр 
  • Нүүрс пиролизын үйлдвэр 
  • Жонш боловсруулах үйлдвэр 
  • Хойд бүргэдийн алтны ордын төсөл 
  • Асгатын мөнгөний ордын  төсөл зэрэг стратегийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байна.  

Талууд стратегийн түншлэл хэрэгжүүлснээр хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх механизм нэмэгдэж, эдийн засгийн эргэлт сайжирч хамтын хуримтлалын сантай болох зэрэг олон талт ашигтай байна