Оффшороос хөрөнгө татах 49 хоног хэнд зориулагдсан вэ?

Оффшороос хөрөнгө татах 49 хоног хэнд зориулагдсан вэ?

Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, эдийн засагч Ч.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг оффшорт данс эзэмшигчидтэй холбоотой байж болзошгүй гэж мэдэгдэж байсан билээ. Х.Баттулга оффшорт өөрийн нэр дээр данс байхгүй ч ойр хүрээллийнх нь нэр дээр байж болзошгүй гэж 2017 оны 06 сарын дундуур мэдэгдсэн юм.Эдийн засагч Ч.Ганхуяг тухайн үедээ мэдэгдэхдээ: 

CAMEX гэх компанийг Х.Баттулга 2006 онд үүсгэн байгуулсан. Тус компанийн нэр дээр Төгрөг нуурын хүрэн нүүрсний томоохон орд бүртгэлтэй.
2008 онд уг компанийг нүүрсний ордынх нь хамт Хонг Конгийн "Мин Хин Ватерборкс компанид 255 сая ам доллараар худалдсан байдаг гэж Эдийн засагч Ч.Ганхуяг мэдэгдэв. Тус компани нь Монголын хөрөнгө оруулалтын групп гэсэн өөр нэртэй. Уг группийн хувьцаа эзэмшигч нь Х.Баттулгын ойрын хүрээлэл болох Монголын жудо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, түүний эхнэр Б.Оргилсүрэн, Х.Баттулгын найз Батсүх нар. Тэд мөн "Best state" компанийн хувьцааг эзэмшдэг. Тус компани нь 2006 онд байгуулагдсан " CAMEX компанийн 85% эзэмшдэг гэсэн мэдээллийг эдийн засагч Ч. Ганхуяг мэдэгдэж байлаа. Олон улсын хараат бус судалгааны байгууллага болох "wealth X" -ийн зүгээс Х.Баттулгыг 1.1 тэрбум ам.доллар буюу 2.5 их наяд төгрөгийн хөрөнгөтэй гэж зарласан. Энэ мөнгийг хуримтлууллаа гэхэд хэчнээн хэмжээний татварыг улсдаа төлсөн бэ гэдэг асуулт гарна. 2.5 их наяд гэхээр дор хаяж нэг их наяд төгрөгийг улсдаа төлсөн байх учиртай. Үүнд би эргэлзсэн учраас үүнийг асуудал болгон дэлгэж тавьсан юм” гэж тухайн үед Эдийн засагч Ч.Ганхуяг мэдэгдэж байсан билээ.
Түүнчлэн Улсын бүртгэлийн газраас авсан лавлагаанд ”CAMEX”  компанийг 2006 оны наймдугаар сарын 17-нд байгуулсан тухайн хүний регистрийн дугаар, хаягтай бүртгэл, мөн 2007 оны гуравдугаар сарын 15-нд шилжүүлж авсан бүртгэл байна. Энэ компанийг 2006 онд Х.Баттулга гэдэг хүн үүсгэн байгуулсан гэдгийг энэхүү баримт нотолж байгааг Ч.Ганхуяг мэдээллээ. Мөн тэрбээр “Х.Баттулга зам тээврийн хөгжлийн сайд байхдаа  БНСУ-ын компанитай төмөр замын гэрээг хийсэн байдаг. Энэ компанийн захирал нь Вэн Лян Ван гэх хятад нэртэй хүн байсан. Ингээд дээрх гэрээг хийснээс хэдхэн хоногийн дараа данс руу нь хоёр сая ам.доллар шилжиж орсон бөгөөд энэхүү мөнгийг иргэн Батсүх рүү “Либертэй паспорт” компаниас “Их майдар” ХХК, “Түмэн хишигтэн” ХХК руу шилжүүлсэн байна. Энэ зүгээр нэг банкны гүйлгээ биш, гэрээнд гарын үсэг зурсны дараа дансанд нь орж, цаашлаад Х.Баттулгатай холбоотой хүн болон компанийн данс руу дамжсан. Иймээс л Х.Баттулга оффшорт өөрийн нэр дээр биш ч өөрт хамааралтай этгээдээр дамжуулан хөрөнгөө байршуулсан байж болзошгүй гэж Эдийн засагч Ч.Ганхуяг тухайн үед өгүүлж байсан билээ.

Мөн тухайн цаг үед Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Х.Баттулга БНХАУ-ын талтай нууц гэрээ байгуулсан байдаг. Ингээд гэрээ  байгуулсан хүний дүүгийнх нь Хонконгийн компаниас өөрийнх нь мэдлийн компаниуд руу хоёр сая ам.долларын гүйлгээ орж ирсэн. Үүнийг авч ашигласан асуудал  ноцтой хардлага төрүүлж байгаа юм. “CAMEX” компанийг Х.Баттулга 2006 оноос 90 хувийг нь өмчилж авсан. Энэ нь бүртгэлийн байгууллагын баримт бичгээр ил болсон. Энэ компани 2006-2007 онд Монгол Улсад бүртгэлээс хасагдаж Хонконгийн бүртгэлд шилжсэн байдаг. Учир нь, 2006 онд УИХ авлигын эсрэг хуулийг шинэчлэн батлаад ХОМ гаргадаг болсон. Энэ хуулийг 2007 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Тиймээс энэ хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс гурван сарын өмнө Монгол Улсад бүртгэлтэй “CAMEX” компанийн хувь эзэмшилтэй холбоотой асуудлыг Хонконгод шилжүүлж, өөр улсын иргэн эзэмшигч болсон дүр зураг, 250 сая ам.доллараар зарагдсан асуудал ингэж гарч ирсэн. “CAMEX” гэх  Төгрөг нуурын ордтой холбоотой компанийг Монгол Улсын иргэн эзэмшдэг эсэх, жинхэнэ эзэн нь хэн бэ гэдэг асуултад хариулах шаардлага гарч ирээд байна” гэж мэдэгдэж байлаа. Ийнхүү засгийн газрын төлөөлөл Ерөнхийлөгч Х.Баттулгыг оффшорт данстай байж болзошгүй гэх мэдээллийг ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үед мэдэгдэж байлаа.
Оффшорт хөрөнгөө бусдын нэрээр байршуулчихсан юм биш биз гэсэн хардлага дор сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөсөн цагаасаа оффшорын асуудлыг хөндөх болсон. Түүний хувьд оффшорт хөрөнгөө байршуулсан хүмүүс мөнгөө татаж авах 49 хоногийн хугацаа өгсөн гэдгээ мэдэгдсэн.Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлд МҮОНТ-ийн нэвтрүүлэгт орохдоо:
-Тангараг өргөөд 30 хонох гэж байна. Улс төрд орж ирж баяжсан хүмүүс гадаадад хөрөнгөө нуудаг. Тиймээс 49 хоногийн дотор хууль бусаар олсон мөнгөө оруулж ир гэж байгаа юм.
Олон арга бий. Саяхан Пакистаны Ерөнхий сайд оффшор бүсэд хөрөнгөтэй гээд манайхантай зэрэг зарлагдсан юм билээ. Англид хүүхдүүдийнхээ нэр дээр байртай гэдгээр огцорч байна. Мөн германд таван сая еврогоор 11 сая хуудас цаас панамаас авсан. Энэ мөнгөний бас гүйцэтгэх ажил юм шиг байна лээ. Монгол Улсын Засгийн газар буюу Ерөнхийлөгч, прокурор нь үүнийг хүсэх ёстой. Өмнө нь хүсэлт явуулж байгаагүй юм билээ.
Өмнө нь бидэнд оффшорын хууль байгаагүй. Нэгэнт хууль байхгүй юм чинь гээд хөрөнгө мөнгөө тэр бүсэд хадгалж байсан байж болно. Хуульгүй байсан учраас тэдэнд хоног хугацаа өгч байгаа санаа юм гэж ярьж байна.
Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга мөн оффшорт хэн нэгний нэрээр хөрөнгөө нуучихсан юм биш биз. Ийм хардлага хэсэг бүлэгт бий. Тэгэхээр өөрөө өөртөө хөрөнгөө оруулж ирэх хугацааг олгоод байна уу гэсэн яриа ч гарав. Хэдийгээо Х.Баттулга гэдэг хүний нэр дээр оффшорт данс байхгүй ч ойрын хүрээний хүмүүсийн нэр байдаг. Иймээс тэднийгээ хамгаалахдаа хамгийн чангаар 49 хоног гэж том дугарч байгаа юм биш биз Ерөнхийлөгчөө. Таны талаар оффшорын сүлжээ гэж тайлбарлаад байгаа Ч.Ганхуягын мэдээллийг хэрхэн тайлбарлах вэ?