НИТХ-ын дарга Ц.Сандуй хөгжлийн бэрхшээлтэй 10 оюутанд тэтгэлэг гардууллаа

НИТХ-ын дарга Ц.Сандуй хөгжлийн бэрхшээлтэй 10 оюутанд тэтгэлэг гардууллаа

2015 онд “Хүн бүр сурах эрхтэй” төслийг Цэцээ гүн ротаракт клубын залуучууд санаачилж Монгол улсын Морин хуурын чуулгатай хамтран хэрэгжүүлж эхэлжэ.. Энэхүү төслийг НИТХ-ын дарга Ц.Сандуй дэмжин ажилладаг байна. Уг ажлын хүрээнд  11 сарын 26-нд Соёлын төв өргөөнд Морин хуурын чуулгын тоглолтоо хийсэн. Уг тоглолтыг зохион байгуулах бүхий л ажлыг Ц.Сандуй санаачлан зохион байгуулжээ. Тоглолтоос орсон бүх орлогыг сурах хүсэл эрмэлзэлтэй, оюуны өндөр чадвартай ч санхүүгийн боломж муутай  хөгжлийн бэрхшээлтэй оюутан залуусын сургалтын тэтгэлэг болгохоор шийдвэрлэсэн байна.

Морин хуурын чуулгын  тоглолтын орлогоос  санхүүгийн боломжгүй, сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлсэн шилдэг 10 оюутанд сургалтын тэтгэлэг болгон өнөөдөр гардуулж өглөө. Энэхүү ажлыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.  Сурах их эрмэлзэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч бусад жирийн  оюутан залуусаас дутахгүй  хичээл зүтгэл гарган суралцаж байгаа залуус маш их баярлаж байгаагаа тэтгэлэг гардуулах үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй онцлон тэмдэглэж байлаа. Нийслэлийн ИТХ оюуны хөгжил, боловсрол, соёл шинжлэх ухааны салбарыг улс орны хөгжлийн гол тулгуур багана нь гэж үзэж энэ салбарт шилдэг сайн мэргэжлитнүүдийг бэтлгэх үйлсэд бүхий л нөөц бололцоогоо  дайчлан дэмжин ажиллахаар ирэх 4 жилийн төлөвлөгөөндөө тусгаад байгаан байна.