Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрөө татгалзах зориг дутав

Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрөө татгалзах зориг дутав

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзана гэсэн бор шувуу өчигдөр саарал ордонд нисэв. Удалгүй нийгмийн сүлжээнд энэ тухай мэдээлэл ч гарлаа. Харин үүнийг харсан УИХ-ын гишүүний туслах нь яаралтай мэдээллийг өгч Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ өөрөө татгалзаагүй гэж мэдэгдэв.

Өөрөө татгалзах гэдэг үгний цаана нэр холбогдоод байгаа хэргээ үнэн зөвөөр нь шийдүүлэх. Монгол төрийн нэр хүндийг сэвтүүлэхгүй гэсэндээ өөрөө бүрэн эрхээсээ татгалзсан гэх зөв өнцгийг Д.Гантулга гэдэг хувь хүн өөртөө бүрдүүлэх байв. Гэвч 30 хүрч яваа залуу гишүүн Д.Гантулгын хувьд ийм боломжийг олж харахгүй, харахыг ч хүсэхгүй байгаа бололтой.

УИХ-ын гишүүний ХАЛДАШГҮЙ бүрэн эрхийн дор “БАНДААШ”-ны хэргээ далдлаад мартагдуулах хүсэл түүнд байж болно. Гэхдээ тийм боломжийг Монголын ард түмэн өгөхгүй л болов уу. Үүнийг ч мань хүн тооцож, тоо бодож, том ах нартайгаа зөвлөлдөж суугаа биз.

Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ татгалзах ганц л шалтгаан байгаа гэнэ. Энэ бол Ард түмний шахалт биш. Хуулийн байгууллагын уг хэргийг шалгах үйл явц биш. Харин түүний том ах болох Шадар сайд У.Хүрэлсүх. У.Хүрэлсүхийн хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байсан. Гэвч тухайн үеийн Хэнтий аймгийн засаг даргатай өрсөлдөхөөс эмээж, хуурай дүү Д.Гантулгыг нэр дэвшүүлсэн билээ. Ингэж л тэр Парламентийн гишүүн болсон. Тэгэхээр гишүүний суудлын замыг нь чиглүүлж өгсөн ах нь болох шадар сайд У.Хүрэлсүх дүүгээ бүрэн эрхээсээ татгалз гэх юм бол Д.Гантулга гишүүний суудлаа өгөх магадлалтай. Энэ тухай ч МАН-ын нөлөө бүхий улс төрчид ам уралдан ярьж байна.

У.Хүрэлсүх хэзээ Д.Гантулга гишүүнийг шахаж эхэлнэ тэр хүртэл залуу гишүүн бүрэн эрхээсээ татгалзахгүй. Ер нь бол Бандаашны хэргийн эзэн маань УИХ-ын бүрэн эрхээс татгалзах бодол огт  байхгүй. Гагцхүү 9 сард болох МАН-ын бага хурлаас намын даргын асуудал яаж шийдэгдэхээс түүний хувь заяа эцэслэгдэнэ. Хэрэв У.Хүрэлсүх намын дарга болж чадахгүй бол Д.Гантулгаар оролдож, гишүүний суудлыг нь өгүүлэх хувилбар бий. Тэгсэн нөхцөлд парламентын дотор орж намдаа нөлөөгөө бэхжүүлэх бодол тээсэн гэх мэдээлэл гараад байна.