А.Ганбаатар: Төрийн албыг зарж 60 тэрбум босгох схем Доржзодовынх

А.Ганбаатар: Төрийн албыг зарж 60 тэрбум босгох схем Доржзодовынх

МАН-ынхан Төрийн албыг зарж 60 тэрбум төгрөг босгоно. Ийм тайлбартай аудио бичлэг 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн үед гарч ирсэн. Уг бичлэгийг интернетэд байршуулсан хүн нь иргэн Доржзодов байв. Түүний хувьд уг бичлэгээ гар утсан дээрээ бичиж авсан. Ийм уулзалт 2014 онд болсон гэх тайлбарыг өгч байгаа билээ. 90 болон 40 минутын бичлэг байгаа гэдэг тайлбарыг тэрээр өгдөг. Уг бичлэгийн талаар 2016 оны УИХ-ын сонгууль, мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар цуврал нэвтрүүлэг хүртэл хийгдсэн. Энэ бүхний дараа МАН-ын зүгээс уг бичлэг нь эвлүүлэг гэдгийг удаа дараа мэдэгдэж байв.

Өнөөдөр уг бичлэг дээр нэр нь дурдагдаад байгаа А.Ганбаатар гэгч эрхэм хэвлэлийнхэнд хандан мэдээлэл өглөө. Шинэ хаад Монгол группын эзэн гэгдэх  А.Ганбаатар нь 60 тэрбумын хэргээр цагдаа, АТГ-д 2 удаа шалгагдсан. Одоо 3 дахь удаагаа шалгагдаад явж байна. Өмнөх 2 удаагийн шалгалтаар уг асуудлыг эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй. Төрийн албыг зараад 60 тэрбум төгрөг босгосон зүйл байхгүй гэдгийг хууль хүчний байгууллага баталгаажуулсан. Гэтэл уг асуудлыг дахин сөхөж, хэргийг дахин шалгаж байна. Үнэн хэрэгтээ бол 60 тэрбум төгрөгийг төрийн албанаас босгох санхүүгийн схем бол иргэн Доржзодовын боловсруулсан зүйл. Тэр л манай компанид ажилд орж МАН-ынханд уг схемийг танилцуулж өгөхийг хүссэн гэдэг тайлбарыг өглөө.

А.Ганбаатар: Доржзодов манай компанид ажилд орсон. Орсныхоо дараа төрийн албанаас мөнгө босгох схем байна. ОХУ-д уг схемийг ашиглаж байгаа. 2012 онд Ардчилсан намынхан энэхүү схемийг ашигласан. 2016 онд МАН ялалт байгуулах боломжтой. Ийм нөхцөлд энэхүү схемийг ашиглах нь зөв. Үүнийг намынхаа удирдлагад танилцуулж өгөөч гэж шалсан. Бид 2 тэрхүү схемийнх нь талаар хэд хэдэн удаа ярилцаж, бас санал солилцсон нь үнэн. Түүнээс намынхаа удирдлагуудад энэхүү схемийг танилцуулж ярилцсан зүйл огт болоогүй. 60 тэрбумын бичлэгт байгаа гэж нэр нь дурдагдаад байгаа хүмүүст огт уулзалтад оролцоогүй. Харин Доржзодов бид 2-ын хувьд энэ асуудлаар ярьж байсан тохиолдол байгаа. Гэтэл огт байгаагүй хүмүүсийг бичлэгт оруулж эвлүүлсэн гэдэг тайлбарыг тэрээр өгөв.

Үүний зэрэгцээ А.Ганбаатарын хувьд “Шинэ монгол хаад” группын байранд Нийслэлийн МАН-ын стратегийг боловсруулах хүрээнд уулзалт болж байсан. Уг уулзалтаар ямар нэгэн төрийн албыг зарж санхүүжилт босгох тухай огт хөндөгдөөгүй. Харин хэрхэн иргэд сонгогчтой ажиллах уу, Намынхаа нэр хүндийг яаж өсгөх вэ? 2016 оны Сонгуульд хэрхэн бэлдэх зэрэг асуудлыг хөндөн ярилцсан. Энэхүү уулзалтад бол Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд У.Хүрэлсүх нар бол байсан. өөрөөр бол мөнгө босгох уулзалт болоогүй гэв.