Т.Аюурсайхан: Лондонгоос шившигтэйгээр хөөгдсөн С.Баярт Монголд гишгэх газар байхгүй

Т.Аюурсайхан: Лондонгоос шившигтэйгээр хөөгдсөн С.Баярт Монголд гишгэх газар байхгүй

Монгол Улсаас Их Британи Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон Санжийн Баярыг эгүүлэн татах албан бичгийг ЕТГ-аас УИХ-ын Тамгын газар хүргүүлээд байсан юм. Тэгвэл С.Баяр өнгөрсөн сарын 22-нд Элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад харилцааны яаманд хүргүүлжээ. Хүсэлтийнх нь дагуу Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-аар зөвшилцөж шийдвэрлэх юм.

Тэгвэл С.Баярыг өргөдлөө өгсөнийг зангарагтай улс төрч хэмээн тодотгоод буй мэдээллийн талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Надад С.Баярт итгэж явсан үе бий. МАН-ын олон мянган гишүүдийн адил. Гэвч тэр шуналаа дийлж чадаагүй. Их мөнгө, эрх мэдэлд тэр идэгдсэн. Оюу Толгойг тэр МАНАН-г үүсгэж байж гадныханд өгсөн. Нам харгалзахгүй хуйвалдан идэж ууж, хуулийн хариуцлагаас харилцан хамгаалах мафижсан тогтолцоо - МАНАН-г таслан зогсоох цаг нь болсон. Лондон руу Элчин сайдаар явахад нь эсрэг кноп дарсандаа баяртай байна. Миний дарсан кноп хэт хүчгүйдсэн ч, шударга үнэн ялж байна. Лондонгоос тэр өөрийн хүсэлтээр татгалзаагүй. Шившигтэйгээр хөөгдөж байна. Монголд түүнд гишгэх газар байхгүй. Түүнийг өргөмжлөн дөвийлгөхөө одоо больж үз. Түмпэн түмпэнгээр бөөлжмөөр болж байна шүү” хэмээжээ.

Эх сурвалж: www.polit.mn