Гар дээрээс худалдаа эрхлэгчдийг гадуурхсаар байх уу?

Гар дээрээс худалдаа эрхлэгчдийг гадуурхсаар байх уу?

 Өнөөдөр эрх нь өдөр бүр зөрчигдөж байдаг хүмүүс бол гар дээр наймаа эрхлэгчид. Тэдний хувьд байнгын дарамт шахалтан дор амьдардаг гэхэд болно. Наад зах нь бараа бүтээгдэхүүнийг хураан авах, зогсоохгүй байх гэх мэтээр дарамт үзүүлэх нь энгийн үзэгдэл болсон. Амьдралаа залгуулах гэж яваа тэдэнд хүний эрх, эрх чөлөө гэж зүйл байдаггүй. Тухайлбал Сандэй захын ойролцоо гар дээрээс худалдаа эрхлэгчдийн бараа бүтэгдээхүүнийг цагдаагийнхан хураан авчээ. Иргэдийн хуьд хохирч үлдэх дээрээ тулсан тухай гомдлох болсон байна.  Тэдэнд эрхийг хамгаалах хуулийн тогтолцоо өнөөдөр алга . Өнөөдрийг хүртэл эрх нь зөрчигдөж байгаа байдал төрийн оролцоо байхгүй учраас ийм байдал үүссэн гэж үзэж байна. Бусдын буруугаас болж амь насаа ч алдах, эд хөрөнгөөрөө хохирох томоохон эрсдэлийн дунд иргэд амьдарсаар байна. Үндсэн хуулинд тусгагдсан эрхээ эдэлж чадахгүй байдал манай улсад нийтлэг байдаг.