“ГАРЫН ҮСЭГ ЗУРАХГҮЙ ГЭХЭД ХҮЗҮҮ МУШГИСАН“

“ГАРЫН ҮСЭГ ЗУРАХГҮЙ ГЭХЭД ХҮЗҮҮ МУШГИСАН“

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Цэрэнноровыг зодож байгаад гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл цацагдаад байна. Үүнтэй холбоотойгоор түүнээс дараах тайлбарыг авлаа. 

-Ц.Сандуйг огцруулах тухай бичиг дээр таныг зодож байгаад гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Би гарын үсэг зураагүй. Улс төрийн нам гэдэг бол гишүүдийн үзэл бодол, үнэт зүйл дээр нэгддэг. Намын бодлогоос дээгүүр хувь хүний амбиц байж болохгүй. “60 тэрбумын” асуудал хуулиар тогтоогдоогүй. Ийм байхад мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа зүйл дээр үндэслэж намынхаа удирдлага руу дайрна гэдэг байж болохгүй. 

-Гарын үсэг цуглуулж байгаа хүмүүс таныг зодсон гээд байгаа. Тэр үнэн үү. Хэзээ болсон явдал вэ?

-Манай намын хэсэг бүлэг хүмүүс “Blue sky” зочид буудлын 25 давхарт цуглаад, байж байсан. Намайг утсаар дуудсан. Надаас гарын үсэг зурахыг шаардсан. Тэр үед би “Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа зүйлд итгэхгүй байна” гэж хэлсэн. Ингээд бидний хооронд бага зэрэг маргаан үүссэн. Миний хүзүүг мушгисан. 

-“Blue sky” зочид буудалд хэн, хэн байсан бэ?

-Зочид буудалд зургаан хүн байсан. Тэдний нэрийг хэлэх боломжгүй. Энэ бол эр хүмүүсийн хооронд болсон процесс. Тиймээс нарийн мэдээлэл өгөх боломжгүй. 

-Та хуулийн байгууллагад хандсан уу?

-Одоогоор хандаагүй байгаа. Энэ талаар бүлгийн хурал дээр танилцуулна. Шаардлагатай бол хуулийн байгууллагад хандана. 

эх сурвалж: news.mn