С.БАТБОЛД УТААТАЙ БИШ ТҮЦ НУРААХ АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛНЭ

С.БАТБОЛД УТААТАЙ БИШ ТҮЦ НУРААХ АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛНЭ

Нийслэлийн засаг дарга ТҮЦ-ны худалдаа эрхлэгч нарт нааштай хариу өгөхгүй. Харин ч улам хатуурхах тухайгаа өнөөдөр дүүргийн засаг дарга нартай уулзахдаа өгүүлсэн байна. Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн газрын албанаас нийслэл дэх ТҮЦ-нүүдийг буулгаж ачиж эхэлсэн. Тэр болгонд амьдрал нь хэцүүдсэн тухай худадаа эрхлэгчид уйлан хайлан ярьж байлаа. Хоосон хонохуу үгүй юу гэдэг нь ганц ТҮЦ-нээс хамааралтай олон иргэд бухимдаж сууна. Зарим нь ТҮЦ-ээ нураалгахгүйн тулд хүүхдээ хүртэл түгжээд зугтаж байх жишээтэй. Эхнээсээ иргэдийг хуурч 10 сая төгрөгөөр ТҮЦ шахаагүй бол. Хотын одоо ба өмнөх удирдлага анхнаасаа ТҮЦ эрхлэх зөвшөөрөл өгөөгүй бол ийм зүйл болохгүй байсан тухай тэд учирлаж сууна. Нэг компанид хотод худалдаа эрхлэх ТҮЦ барих зөвшөөрөл өгчихсөн. Өнөөх нь өөрсдийнх нь хийсэн ТҮЦ-ийг авчих бол хот худалдаа хийх зөвшөөрөл өгнө гээд л хэдэн зуун иргэнд 10 сая төгрөгийн ТҮЦ шахсан. Өнөөдөр эргээд л нэг дарга, нэг эрх ашигтаа хүлэгдсэн бизнес эрхлэгчээс болж ядарсан, зүдэрсэн, хоногийн хоолоо хотын даргаас нэхэхийг хүсэхгүйдээ хөдөлмөрлөх гэсэн хөөрхий иргэд хохирч байна.

Аргаа барсан хүмүүсийн тэмцэл үр дүнд хүрч чадахгүй нь. Төр төмөр нүүрээ ТҮЦ эрхлэгчдэд үзүүлж хатуухан байна. Хотын удирдлагуудыг хүн чанартай байхыг хүссэн ч хотын дарга хатуурхах сэтгэлтэй гэдгээ өнөөдөр мэдэгдчихлээ. Түүний хувьд ТҮЦ-ийг нураа, Харин ч бүр хурдан нураа, Хэн байх нь хэдэн хүүхэдтэй байх нь хамаагүй. Тэдний зовлонг сонсохгүйгээр нураах тухай өгүүлэмжийг өөрийн удирдлага дор байгаа хүмүүст үүрэг чиглэл болгон өгчээ.

ТҮЦ-нүүдийг буулгаж байгаа нь ямар нэг ашиг сонирхол байна гэж ТҮЦ эрхлэгчид хардаж байсан. Оргүй хардалт биш бололтой. ТҮЦ эрхлэгчид зарим бизнес эрхлэгчдийн орлогыг хааж байна гэж зарим дүүргийн засаг дарга өмөлзөж сууна. Тодруулбал Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа аж ахуйн нэгжийн орлогыг ТҮЦ булаачихлаа. Иймээс ТҮЦ-ийг нураах нь зөв хэмээн өнгөт дуу гаргаж байна гэнэ шүү. Улс өөрөө өрөнд орчихоод татвар төлөх хүмүүсээ хааж боож байгаа нь эдийн засагтаа эргээд сөрөг нөлөөтэй. Мөн аз жаргалтай улаанбаатарт ТҮЦ эрхлэж байгаа иргэд багтаагүй юу гэсэн асуултыг хотын даргаас асуумаар санагдаад болдоггүй ээ. Банкнаас 00-тай байхыг нэхдэггүй хэрнээ ТҮЦ-нээс 00-той байхыг шаарддаг хотын удирдлага та хариулж өгнө үү?