Таван толгойн ордыг Шинхуад 400 сая ам доллараар зарах уу?

Таван толгойн ордыг Шинхуад 400 сая ам доллараар зарах уу?

Тавантолгойн хувь заяаг мэргэжлийн засгийн газар шийдэхээр зэхээд байгаа. Төрийн өмчит таван толгойн 49 хувийн хувьцааг 400 сая доллараар үнэлсэн гэх мэдээлэл байна. Засгийн газрын зүгээс ирэх оныхоо төсвийг тавантолгойн ордод тулгуурлан баталсан учраас баттай байж болох юм гэдэг мэдээлэл байна. 2017 оны төсвийн орлогыг төсөвлөхдөө том ордуудаа хөдөлгөнө гэсэн. Эндээс ирэх орлого зарлагын дарамтыг багасгаж, орлого өсгөх том боломж гэж төлөвлөсөн. Энэ хүрээнд уул уурхайн сайд урд хөрштэй яриа хэлэлцээрт хэдийнэ суугаад эхэлсэн. Сангийн сайдын тухайд тавантолгойг заавал хөдөлгөнө гэж ярилаа. Б.Чойжилсүрэн сайдын тайлбараар бол таван толгойг хөдөлгөх нь тодорхой болсон. Бараг л хөдлөөд эхэлчихсэн гэдэг тайлбарыг өгч байна. Шинхуа болоод Засгийн газрын хооронд чухам ямар яриа хэлэлцээр явагдаж байгаа вэ гэдэг нь нээлттэй болоогүй. Гэхдээ албан бус зарим эх сурвалжийн мэдээллээр Шинхуад давуу эрхтэйгээр тавантолгойн 49 хувийн хувьцааг борлуулна. Цаашлаад энэ өртөг нь 400 гаруй сая долларт үнэлэгдсэн гэдэг ч мэдээлэл байгаа юм. Гишүүдийн хувьд засгийн газар болоод Шинхуа хооронд болж буй хэлэлцээрийн процессийн талаарх мэдээлэл тун хомс байна. Тавантолгойн хувьцааг борлуулсан ч үнэлгээг хэрхэн тогтоож байгаа вэ. Зөвхөн Шинхуад худалдах нь ямар зорилго агуулсан бэ гэхчилэн тодорхойгүй асуултууд олон байна. Гишүүдийн хувьд их хурлаар энэ асуудал хэлэлцэгдэх учраас гээд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа бололтой.