УБТЗ-ын шинэ дарга Д.Батбаатар болох бүх нөхцөлүүд бүрдлээ

УБТЗ-ын шинэ дарга Д.Батбаатар болох бүх нөхцөлүүд бүрдлээ

Улаанбаатар Төмөр Замын даргын суудал тойрсон хэрүүл маргаан үргэжилсээр жилийн нүүр үзэх гэж байна. Тодруулбал 2016 оны 10-р сард Л.Пүрэвбаатарыг сольж Д.Жигжиднямаа Орос-Монголын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын даргаар томилогдсон билээ. Өнгөрсөн оны 10-р сард Москва хотод болсон Ерөнхий хорооны хурлаар Ерөнхий инженерийн албан тушаалыг оросуудад өгч, тэрхүү наймааны үр дүнд Д.Жигжиднямааг томилсон байдаг.

Д.Жигжиднямааг УБТЗ-ын дарга болсны дараа халаа, сэлгээ, хэрүүл маргаан тасрахгүй байсаар ээлжит монгол даргын хувь тавилан шийдэгдэх болжээ. Тэрээр даргын сэнтийд заларсан даруйдаа Зам, тээврийн сайд асан М.Зоригтоос 2 Ниссан жип автомашин худалдаж авсан. Зам засварын машиныг оффшор компаниар дамжуулан авсан.  Мөн өөрийн ойр дотны хүмүүсээ өндөр албан тушаалд хууль бусаар томилсон гэдэг. Түүний өндөр албан тушаалд томилогдсон нөхөд нь эрүүгийн хэрэгт холбогдож байсан гэдэг мэдээлэл ч бий. Даргын эрх мэдлээ урвуулсан ашиглаж 50 гаруй хүнийг ажлаас нь халж, халагдсан хүмүүсийн тодорхой хэсэг нь шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орох болсон ч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхүй өнөөг хүрсэн байна.

Д.Жигжиднямаа нь УБТЗ гэдэг том айлыг багагүй хугацаанд удирдаж байгаа ч тэрээр арга барилаа олохгүй байсаар. Тус байгууллагын ажилчид Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө жагсаал хийхээ зарлаж, холбогдох дүүргүүдээс зөвшөөрлөө авсан байсан ч улс төрийн шалтгаанаар жагсаал цуглаан хийгээгүй өнгөрсөн.  Тэгвэл УБТЗ-ын шинэ даргаар  Суурь бүтэц хариуцсан замын орлогч даргаар ажиллаж байсан Д.Батбаатар болох нь нэгт тодорхой болсон байна. Шинэ даргаар томилогдож байгаа эрхэм халагдсан гэх ажилчдыг буцаан ажилд авах эсэх нь цаг хугацааны асуудал болоод байна.

эх сурвалж: dailynews.mn