МАН У.Хүрэлсүхийн хөлд гурав дахиа хагарах уу

МАН У.Хүрэлсүхийн хөлд гурав дахиа хагарах уу

Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ дахьТөрийн байгуулалтын байнгын хороо дэмж­сэн­гүй. Хэдийгээр цөөнх У.Хүрэлсүх тэргүү­тэй урвагч нартхүч нэмсэн ч гишүүдийн олонх Засгийн газраатогтвортой ажиллуулахын талд зогслоо. ҮүндТ.Аюурсайхан нарын хоёрдугаар ээлжинд хоолондорохыг хүсэгчид их л зэвүүцэж, суух байхаа олжядаж байгаа нь олны нүдэнд ил байлаа. УИХ дахьАН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Засгийн газрыгцөөнх биш олонх өөрөө огцруулдаг юм шүү, Та нархоорондоо учраа ол хэмээн сануулав. Хатуу ч гэсэнүнэн л үг. Тавлаж хэлсэн энэ үгийг эрх баригчидчихнийхээ хажуугаар зүгээр өнгөрөөж хэрхэвчболомгүй. УИХ-д 65 суудал авч үнэмлэхүйолонхийг бүрдүүлж байгаа МАН Засгийн газраатүлхэн унагах хуйвалдаанаас болоод үндсэндээ хоёр хуваагдчихаад байна. Нэг хэсэг нь монголчуудын олонхийнөгсөн итгэлийг зүтгэлээр хариулж, амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө биелүүлж, улс орныхоо эдийн засгийг өөдтатах зорилгодоо үнэнч зогссоор. Харин нөгөө хэсэг нь өөрсдийнхөө байгуулсан Засгийн газраар туг тахиж, өөрсдийнхөө шуналыг барьж дийлэхгүй албан тушаалын бялуу хуваахаар улайрч байна. Монголын улс төрийнөнөөдрийн дүр зураг ийм л байна.

Засгийн эрх барьж байгаа МАН-ын хуваагдал эхнийх биш. Өмнө нь бас л өнөө У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс МАН-ын удирдлагад ажиллаж байхдаа Н.Энхбаяртай зарлаагүй дайн өдөөж МАН-ыг хоёр хуваасан. Дотоод эвнэгдлээрээ бусдаасаа хол тасарсан МАН У.Хүрэлсүхийг намын удирдлагад байх тэр цаг мөчид МАХН хэмээххүсээгүй “хүү” төрүүлж, түүний дараахан болсон УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж цөөнх болсон. Энэ намын төлөөхоёргүй сэтгэлээр зүтгэсэн эгэл жирийн мянга мянган гишүүд энэхүү хуваагдлаас болоод гудамжинд лаазөшиглөсөн дөө. Энэ гунигтай хагарлын буруутнууд хариуцлага хүлээгээгүй, гадаад руу гарч биеийн жаргалаахөөсөн. Одоогийн МАН-д үүсээд байгаа бодит нөхцөл байдал, засгаа унагах гэсэн У.Хүрэлсүхийн бослого, намынхаа нэр хүндийг шороотой хутгаж орхиод албан тушаалд очихыг хүссэн хүмүүсийг харахад МАН гурав дахьудаагаа хуваагдал, хагарал, бутралын ирмэг дээр зогсож байна. Хэрэв МАН гурав дахь удаагаа хагарвал Монголынулс төрд баттай эзэлсэн байр сууриа алдана. Цаашлаад 2020 оны болох бүх шатны сонгуульд өмнөх гашуун түүхээдавтаж ялагдал хүлээж, лааз өшиглөх зам руугаа шуударна.

МАН-ын хэсэг ахмад гишүүн санаачлаад хоёр хуваагдсан намаа бүтэн болгочих гээд зүтгээд байгаа. МАН, МАХН гэх хоёр нам бол нэг түүх, нэг амь. Гэтэл У.Хүрэлсүх, Т.Аюурсайхан нарын эсэргүү явдалтнууд МАН-ыг гурав дахиа хуваахаар улайран зүтгэсээр байгаа нь жирийн гишүүдэд нь таалагдахгүй байгаа нь лавтай. Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн, бондын өрөнд идэгдсэн, монголчуудын амьдрал нийтээрээ дордсон энэ цөвүүн цагт улс төрийн хамгийн тулхтай гэгддэг МАН-д хуваагдах эрх байхгүй. Хэрэв унасан эдийн засгаа маш богино хугацаанд татаж босгож чадсан одоогийн Засгийн газрыг огцруулбал, засгийн эрхийг бүх шатанд барьж байгаа МАН-ыг гурав дахиа хагалбал Монгол Улс орших уу, эс орших уу дээрээ тулж туйлдана. МАН-д алдаа оноо аль аль нь байвч Монголынхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалсаар ирсэн улс төрийн хүчин гэдгийг мартаж болохгүй. Албан тушаалын төлөө хоёр нүдээ ухахаас ч сийхгүй яваа У.Хүрэлсүхтэнгүүд лав л Монголоо тэврэхгүй. Хамгийн хэцүү цаг үе тулж ирэхэд урьдын адил сурсан зангаараа гадаад руу нисээд амиа хоохойлно. Урвагчдын бусдаас ондоошдог зан төлөв бол нөхдөө хаяад амиа боддог араншин юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин