Ц.Сандуйг огцруулах гэж чанга орилсон Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нар НИТХ-ын дарга болохоор зүтгэж эхлэв

Ц.Сандуйг огцруулах гэж чанга орилсон Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нар НИТХ-ын дарга болохоор зүтгэж эхлэв

НИТХ-ын дарга Ц.Сандуй нь ажлаа өгөхөө өнгөрсөн Баасан гарагт мэдэгдсэн билээ. Түүний мэдэгдлийг сонссон НИТХ дахь МАН-ын бүлгийн 34 гишүүний дунд дараагийн дарга хэн вэ? гэсэн асуулт хөвөрч эхэлжээ. Нэг хэсэг нь Ц.Сандуйг өргөдлөө буцаахыг шаардаж байгаа бол нөгөө хэсэг нь сэм уулзаж, ханцуй дотроо наймаалцаад эхэлсэн байна.

Гарын үсэг зурсан 16 хагаралдаж эхлэв үү?

Ц.Сандуйг огцруулахыг шаардаж НИТХ дахь МАН-ын угшилтай 16 төлөөлөгч гарын үсэг зурж байсан. Гэтэл өнөөх 16 төлөөлөгч нь хоорондоо зөрчилдөөд эхэлсэн байна. Тухайлбал Баянзүрх дүүргээс сонгогдсон төлөөлөгч Бат-Амгалан нь Баянзүрх дүүргийн засаг даргаар томилогдохоор улайрч эхэлжээ. Улс төрийн таагүй нөхцөлийг далимдуулж албан тушаалд санаархсан түүнд хамтран зүтгэгчид нь гомдлоод эхэлсэн. Гэвч Бат-Амгалангийн хувьд дараагийн НИТХ-ын дарга хэн ч болсон хамаагүй. Гагцхүү намайг л Баянзүрх дүүргийн засаг даргаар томилуул гэсэн болзлыг тулгах болжээ. Өмнө нь хууль зөрчин бас л НИТХ-ын дарга болон Нийслэлийн засаг дарга С.Батболдыг шахаж, шамдуулж байгаад Баянзүрх дүүргийн засаг дарга болоод удаагүй ажлаа өгч байсан билээ. Гэтэл хаширахгүй дахин уг суудлын төлөө улайр эхэлсэн байна.

1Ц.Сандуйг огцруулахаар шударга царайлж, үнэнч зан ярьж явсан төлөөлөгчдийн 2 нь НИТХ-ын дарга болохоор санаархаж эхэлжээ. “Оюуны ундраа” группийн тэргүүн С.Амарсайхан нь НИТХ-ын дарга болно гэсэн том итгэлтэйгээр төлөөлөгч нартай биечлэн уулзаж эхэлсэн байна. Түүний хувьд Зайсан толгойг хувийн болгочхоод даналзаж суугаа.Тусгай хамгаалалттай Зайсан толгойн хойд энгэрт том шилэн барилга баригдаж байна. Үүнийг Оюуны ундраа групп бариулж байгаа. Мэдээж хэрэг эзэн нь НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан. Зайсан хилл хэмээх уг цогцолбор удахгүй нээлтээ хийнэ. Зайсан толгойруу гардаг орц, гарц, эргэн тойрны үйлчилгээний цэг бүхэлдээ энэ эрхмийн мэдэлд төвлөрч эхлээд байгаа. Тэд ганцхан тус барилгаар зогсохгүй ээ. Зайсан толгойн хойд энгэрт барьж байгаа Зайсан хилл барилгаас гадна замын ард талд нь байрлах олон давхар шилэн барилгыг ч мөн л Оюуны ундраа группийнх гэх юм билээ. Зайсан толгойн эзэмших болсон С.Амарсайхан төлөөлөгч одоо хотыг бүхэлд нь эзлэхийн тулд НИТХ-ын дарга болохоор зүтгэж эхэллээ. Өөрийг нь дэмжиж дарга болгож өгөхийг төлөөлөгч нараас гуйж, үнэтэй газар дайлж цайлж байгаа сурагтай.

НИТХ-ын даргын суудалд тухлахаар зэхэж байгаа бас нэг эрхэм нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. Түүний хувьд одоо байгаа албан тушаалаа өгөх нь гарцаагүй. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд нам нь ялагдсан гэдэг хариуцлагыг мань эрхэм үүрнэ. Харин түүний хувьд гудамжинд гарахгүйн тулд НИТХ-ын даргын суудалд тухлахаар шийдэж, улс төрийн тоглолт өрнүүлж эхэлжээ. ТОм нь тодорхой гэсэн мсж-ийг зарим нөхдөд хаяж, өөртэйгөө ойр байхыг сануулах болсон байна. НИТХ-ын 10 гаруй төлөөлөгч нартай уулзаж хамтдаа байж, НИТХ-ын даргын суудлыг авахыг зөвлөлдсөн гэнэ.

Ц.Сандуйг огцруулахаар хамгийн чанга орилж, бас 16 төлөөлөгчийг зохион байгуулж байсан 2 төлөөлөгч нь ийнхүү НИТХ-ын даргын суудлын төлөө өрсөлдөөд эхэллээ. Шударга үнэн ярихын цаана ямар нэгэн эрх ашиг нуугдаж байдаг гэдгийг бас нэг жишээг НИТХ дахь МАН-ын төлөөлөгч нарын нүүдэл бас дахин нотлон харуулах бололтой.