Зайсан толгойг ухсан С.Амарсайхан Төрийн толгойг ухах уу?

Зайсан толгойг ухсан С.Амарсайхан Төрийн толгойг ухах уу?

Улаанбаатар хотын хүндэтгэлтэй газрын нэг нь Зайсан толгой. Уг толгойг эртнээс хүндэтгэн дээдэлж, шүтэн биширч ирлээ.  Гэтэл Монгол хүн хайрлаж, хүндлэн дээдэлж, тахин шүтэж ирсэн Зайсан толгойг ухах зориг зүрх Оюуны ундраа группийн босс С.Амарсайхан гэгчээс гарчээ. Хайрлах хүндлэх, энэрэх сэтгэлгүй мэт авирлах энэ эрхэм Зайсан толгойн нэг бөөрийг ухаж, шилэн барилга барьчхаад байна. Ийм хүнд энэ Нийслэл хот хайрлагдах болов уу?

НИТХ-ын хурлын төлөөлөгч С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн иргэдийн хурлын дарга болохоор зүтгэж эхлээд байна. Уг албан тушаал дээр очихын тулд нутгийн ах Ц.Нямдоржийг тойгдож, НИТХ-ын төлөөлөгч нарт албан тушаал, мөнгө, бүр болоогүй хотын өөдтэй өнгөтэй гэсэн дэл сул газрыг амлаж байгаа сурагтай. Зайсан толгойг ухаж чадсан юм чинь хотын төвийн цөөхөн хэдэн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайг ухах цэвдэг сэтгэл энэ эрхэмээс гарч болзошгүй. Ийм болгоомжлол Нийслэлийн иргэдийн хурлын зарим төлөөлөгч нарт бий болжээ. С.Амарсайхан бол жинхэнэ хувийнхаа эрх ашгийн төлөө хэнтэй ч нөхөрлөж, юуг ч хийхээс буцахгүй нэгэн гэж МАН-ын олон хүн ам уралдан ярьдаг юм билээ. Хэрэв С.Амарсайхан НИТХ-ын дарга болчих юм бол Зайсан толгойг ухсан шигээ өөрт нь ашигтай гэж үзэх юм бол аль ч газрыг ухаж, ямар ч байгууламжийг нурааж мэднэ. Хотыг хөгжүүлэх бус ухаж сэндийчээд мөнгөтэй, хөрөнгөтэй хэдхэн хүний мэдэлд өгчих ч гэмтэй гэсэн хардлага хэсэг бүлэг хүмүүсийн дунд хөвөрч байна.

Нийслэл хот бол 1,3 сая хүний өмч. 1,3 сая иргэн тав тухтай байх, Улаанбаатар хот хөгжих эсэх нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бодлогоос шууд хамааралтай. Гэтэл энэхүү байгууллагын даргааар Зайсан толгойг ухсан нэгэн очих нь шударга, ёс зүйтэй ойлголт мөн үү?

Зайсан толгойг хайрлаагүй хүн Нийслэл хотын бусад газар нутгийг хайрлаж, бас хамгаална гэж үү? Ийм л асуултын өнөөдөр олон хүн асуухыг хүсч байна. Бас айж байна. Улаанбаатар хотын дэл сул гэсэн газар бүрт л томоохон компаниудын барилга сүндэрлэх боллоо. Оюуны ундраа групп л гэхэд Зайсан толгойн эргэн тойронд шилэн барилга барив. Мөн 100 айл орчим, Арслантай гүүрний ойролцоо гэх мэт олон газар барилгатай. Гэтэл тэр дахин шунаж Хотын удирдлагыг гартаа авч хаана газар ухаж, хэдэн давхар барилга барих гэж байгаа юм бол доо. Ингэж хардах эрх хүн бүрт бий.

МАН доторх олон фракцын нэг нь Увс. Уг фракц 2016 оны сонгуулийн дараа гомдолтой үлдсэн. Үүнийхээ өшөөг авах гэж өнөөдөр хамгийн чанга хашгирч байгаа хүмүүсийн нэг нь тус фракцын гол төлөөлөл Ц.Нямдорж. Түүний хувьд С.Амарсайханыг дэмжиж НИТХ-ын дарга болгохоор улайрч эхэлсэн гэнэ. Ц.Нямдорж хамгийн чанга ярих бүрт цаана нь ямар нэгэн эрх ашиг явж байдаг гэж олон улс төрч хэлдэг. Харин энэ удаагийн эрх ашгийнх нь цаана С.Амарсайхан гэдэг топор-ыг НИТХ-ын дарга болгох гэнэ. Мэдээж хэрэг ингэж яваагийн цаана С.Амарсайхан нутгийн ах Ц.Нямдорждоо томоохон хаялага өгөх нь гарцаагүй ээ.