НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун сэтгүүлчээс 20 сая төгрөг нэхэмжилжээ

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун сэтгүүлчээс 20 сая төгрөг нэхэмжилжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун сэтгүүлчээс 20 сая төгрөг нэхэмжлэн цагдаад хандлаа. Зариг.мн нь сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг 2017 оны долоодугаар сарын 26-ны өдөр хүүхдүүд хоолонд хордож хүндээр өвчлөөд байгаа мэдээллийг бэлтгэхээр тус газарт очсон байгаа юм. Сайтын хувьд видео мэдээллийг газар дээрээс нь шууд дамжуулдаг. Гэвч тодруулга авах гэж зорьж очсон даргын өрөө эзгүй, лацтай байжээ.

Тиймээс НМХГ-т хандаж хүнсний чанарт хэрхэн анхаарч хяналт тавьж байгааг тодруулахад дарга нарынх нь өрөө лацтай цоожтой байсныг мэдээлсэн. Ингэхдээ НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун нь гурван хэлтсийн даргатайгаа амраад алга болсныг мэдээлэв. Гэтэл тус газрын дарга Л.Эрдэнэчулуун БЗД-ийн цагдаагийн хэлтэст тухайн мэдээллийг бэлтгэсэн сэтгүүлчээс "нэр төрд халдсан" хэмээн 20 сая төгрөг нэхэмжилж гомдол гаргасан байна. БЗД-ийн цагдаагийн хэлтэс эрхэм даргын гомдлын дагуу шалгасан ч "тухайн үед амралтаа авсан нь үнэн , сэтгүүлч НМХГ-ын дарга нарын нэр төрд халдсан үйлдэл тогтоогдоогүй" учраас хэргийг хаасан аж.

эх сурвалж:zarig.mn