7 сарын 1-ний хэрэгт уучлал гуйгаагүй хүн Хятадуудын өмнө бөхийсэнд гишүүд бухимдлаа

7 сарын 1-ний хэрэгт уучлал гуйгаагүй хүн Хятадуудын өмнө бөхийсэнд гишүүд бухимдлаа

Гадаад харилцааны сайд далай ламын эх орондоо айлчлуулсан гэдгээрээ Бээжингээс уучлал хүссэн мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэл нь урд хөршийн гадаад хэргийн яамны албан ёсны цахим хуудсан дээр мэдээлэгдсэн болохыг хэвлэлийнхэн онцолж байгаа.  Ц.Мөнх-Оргил сайдын зээл авахын тулд уучлал хүссэн бол үндсэн хуулийн томоохон зөрчил болохыг төрийн түшээд сануулж байна.  Ц.Мөнх-Оргил сайд далай ламын айлчлал нь Монгол улсын төр засгийн ямар нэгэн оролцоо, урилгагүйгээр ирсэн гэж албан ёсны мэдэгдэл хийсэн. Зөвхөн гандантэгчинлэн хийдийн урилгаар, сүсэгтэн олны хүсэлтээр айлчилсан гэж тайлбарласан. Гэвч Ц.Мөнх-Оргил сайд БНХАУ-д ажлын айлчлал хийх үеээрээ далай ламын айлчлалд албан ёсоор уучлал хүссэн болох нь урд хөршийн албаны сайтад мэдээлэгдсэн байна. Зээл авахын тулд ард түмнийхээ үндсэн хуулиар олгогдсон эрхийг үнэгүйдүүлсэн үйлдэл боллоо гэдгийг төрийн түшээд халаглан өгүүлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Энбаяр нарын яриа

Монгол улсын засгийн газар мөнгө олох гэж байдгаа барж, эх орон ард түмнийхээ нэр хүндийг хумсны толион чинээ үнэлэхгүй худалдаж байна гэж эл үйл явдлыг олон нийт дүгнэсэн. Дотоод нөөц бололцоогоо ашиглаж олон улсын зах зээлээс мөнгө босгохын оронд зээлд анхаарлаа хандуулсан нь мэргэжлийн засгийн газрын мунхаг шийдвэр ч гэж хатуухан шүүмжилж байгаа гишүүд бий. Өнөөх мөнгөнөөс нүдээ ч ухаад өгөхөд сийхгүй гэгч занг энэ засгийн газар гаргаж байх шиг. Тэдний хувьд тусгаар улсын үнэ цэнэ, туурга тусгаар монголын нэр хүнд огт хамаагүй юм гэж үү. Харин хэдэн халтар төгрөг олохын тулд хэний ч өмнө бөхөлзөж, хэний ч эрх ашгийг долоох нь тийм зөв шийдэл гэдэгт олон хүн ундуйцайж байна. Гадаад харилцааны сайдын хувьд үнэхээр Хятадаас уучлал гуйсан бол тэр яагаад 7 сарын 1-ний Монголчуудаас уучлал гуйдаггүй юм вэ?