Ж.Энхбаяр Ерөнхий сайд болохоор лоббидож эхэллээ

Ж.Энхбаяр Ерөнхий сайд болохоор лоббидож эхэллээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Ерөнхий сайд болох улс төрчдийн жагсаалтад орж ирлээ. 2012-2016 оны УИХ-д цөөнхийн бүлгийн гол дуу хоолой байж чадсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Батлан хамгаалахын сайд болно гэсэн итгэлийг олон нийтээс хүртсэн. Харин Засгийн газар томилогдохоос өмнө Байнгын хорооны дарга болж сайд болох боломж нь салхинд хийсэн эрхэм бол яах аргагүй Ж.Энхбаяр гишүүн

Ж.Энхбаярын хурц шүүмжлэл, шударга, зарчимч зан нь Ж.Эрдэнэбатын Засгийн газартай төдийлөн нийцэж ажиллаж чадаагүй. Ялангуяа Батлан хамгаалах салбарт хийгдэж байгаа бодлого, хэрэгжүүлсэн алхам бүрийг нь шүүмжилж, засч залруулах тухай зөвлөгөө өгч байгаа улс төрч бол Ж.Энхбаяр. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. МАН-ын зарим хэсэг түүнийг засгийн газраа огцруулсан түгжил гэж нэрлэх болов.

 Ж.Энхбаярын хувьд дараагийн засагт Батлан хамгаалахын сайд болно гэж олон хүн харж байгаа. Харин түүний хувьд салбар хариуцсан сайдын суудлыг горилохгүй байгаа гэнэ. Харин Ерөнхий сайдын өрсөлдөөнд хүч үзэхээр сэтгэл шулуудсан гэх мэдээлэл дуулдаж байгаа юм. Түүний хувьд гагцхүү дэмжлэг үзүүлэх фракцын хувьд хүч сул. Иймээс аль нэг том фракцтай хүч хавсарч энэ зорилгодоо хүрэхээр лобби хийж эхэлсэн байна. Түүний энэхүү зорилго бүтэх магадлал тун бага. Учир нь хувийн тоглолт ихтэй. Багаар тоглох чадвар сул Ж.Энхбаярын хувьд томоохон фракцаас дэмжлэг авна гэдэг магадлал бага юм.