МАН-ын дараагийн засаг яамдын тоогоо нэмэхээр ярьж эхэлжээ

МАН-ын дараагийн засаг яамдын тоогоо нэмэхээр ярьж эхэлжээ

Эрх баригч МАН засгийн газраа дангаараа огцруулсан. УИХ-ын 65 гишүүний эрх ашиг нэгдэж чадаагүй учраас Засгийн газраа 33 гишүүний саналаар огцруулаад байна. Харин дараагийн засгийн газарт 65 гишүүний эрх ашгийг хэрхэн хамгаалж, эрэмбэлж өгөх вэ? Үүнд л МАН-ын удирдлага болон фракцын толгойлогч нар шаналж сууна.

Өчигдөр хуралдсан МАН-ын удирдах зөвлөл дээр нэгэн санал яригдаад өнгөрсөн гэх мэдээлэл байна. Энэ нь МАН-ынхан дараагийн засгийн газартаа гишүүн бүрийн санал, гишүүн бүрийн эрх ашгийг хамгаалах үүднээс яамдын тоог нэмэгдүүлэх тухай хэлэлцжээ.

МАН-ын бага хурал энэ сарын 25-нд болно. Тус хурлаар Засгийн газрын бүтцийг хэлэлцэнэ гэсэн мэдээллийг зарим эх сурвалж өгч байна. МАН-ын бага хурлын гол шийдэх асуудал нь Ерөнхий сайдын нэрийг тодруулах. Тэгэхээр нэр нь тодорсон Ерөнхий сайд бага хурлаасаа үүрэг даалгавар авч таарна. Тэрхүү үүрэг даалгаврынх нь нэг нь яах аргагүй Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн байх бололтой.

Одоо Засгийн газар 13яамтай үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр яамыг нэмж 18 болгох тухай ярьж байгаа гэнэ. Уг яриа ажил хэрэг болох юм бол Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн 20 сайдтай ажиллах юм.

 Эхний яриа хэлэлцээрээр бол Байгаль орчны яам, Аялал жуулчлалын яамыг салгах тухай хөндөх болжээ. Мөн Хөдөлмөрийн яамыг тусад нь гаргана. Үүнээс гадна Спортын яамыг ч салгаж болох талаар хөндсөн байна. Дээр үйлдвэрийн яам байгуулах нь зөв гэсэн санал ч зарим МАН-ын гишүүнээс гарах болжээ. Энэ мэтээр нэгдсэн яамыг салгах байдлаар 18 яамтай болгож, сайдын тоогоо нэмэгдүүлэхээр хэлэлцэж эхлээд байна.