3500 төгрөгийн үнэтэй сэлбэгийг 80,000 төгрөгөөр авдаг Төрийн өмчит компани

3500 төгрөгийн үнэтэй сэлбэгийг 80,000 төгрөгөөр авдаг Төрийн өмчит компани

Төрийн өмчит компанид шахааны бизнес цэцэглэдэг тухай хүн бүр ярьдаг. Гэвч яг арга хэмжээ аваад, асуудлыг шийдсэн нь маруухан. Зорчигч тээврийн нэгтгэл гэж том компани бий болсон. 2012-2016 оны Нийслэлийн удирдлага Нийтийн тээврийн үйлчилгээг чанаржуулах зорилгоор ийм алхмыг хийсэн гэж тайлбарлаж байв. Харин өнөөдөр энэхүү ажил үр дүнтэй алхам биш. Харин ч үрэлгэн зардал болоод байгаа талаар Зорчигч тээврийн нэгтгэлийн ажилчид эсэргүүцлээ илэрхийлж байна.

Тухайлбал Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатарыг огцруулах шаардлагыг тус байгууллагын ажилчид Нийслэлийн засаг дарга болон УИХ-д өргөн бариад байна. Тэдний шаардлага нь хэд хэдэн шалтгаантай. Үүнээс хамгийн их анхаарал татах зүйл нь сэлбэгийн шахаа юм.

Тухайлбал 100 айл дээр 3500 төгрөгийн үнэтэй жижиг цахилгаан дамжуулагчийг зорчигч тээврийн нэгтгэлд 80,000 төгрөгөөр худалдан авдаг. Зах зээл дээр 70-80 мянган төгрөгийн үнэтэй байдаг мэдрэгчийг 1 сая 50 мянган төгрөгөөр зорчигч тээврийн нэгтгэлд шахдаг бусармаг үйлдэл газар авлаа. Энэ хүнийг ажлаас нь чөлөөлөхгүй бол ийм бусармаг, ашиг хонжоо хайсан, төрийн мөнгийг зувчуулсан алхам тасрахгүй гэж Зорчигч тээврийн нэгтгэлийн ажилчид гасалж байна.