Ц.Мөнх-Оргил хятадаас уучлал гуйгаагүй гэж засгийн газар үгүйсгэсэнгүй

Ц.Мөнх-Оргил хятадаас уучлал гуйгаагүй гэж засгийн газар үгүйсгэсэнгүй

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хятадаас хэдэн төгрөг авахын тулд тэдний өмнө бөхөлзөж уучлал гуйсан гэх мэдээлэл гараад байгаа. Тэр дундаа хятадын гадаад хэргийн яамны сайтад ийм утга агуулгатай мэдээлэл гарсан. Уг мэдээллээр бол Далай ламыг Монголд айлчлуулсандаа Монгол улсын төр Хятадаас уучлал гуйсан гэх ойлголтыг төрүүлээд байна. Үүнд олон иргэн эгдүүцэж шашин төрийг салгаж ойлгохыг зөвлөж байгаа. Сар гаруйн өмнө ирсэн Далай ламын айлчлал нь төртэй огт хамаагүй. Гагцхүү шашны шугамаар хийгдсэн ажил гэдгийг тухайн үед далай лам болон гандантэгчилэн хийдийнхэн хэлж байв. Гэтэл гадаад харилцааны сайд нь гүйж очоод тусгаар улсынхаа бүрэн эрхт байдлыг бодолгүй асуудалд хандчихлаа гэх шүүмжлэл энэ өдрүүдэд хөвөрч байна. Засгийн газрын зүгээс уг мэдээлэлд худал ч гэж мэдээлсэнгүй, үнэн ч гэж буруугаа хүлээсэнгүй.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат

БНХАУ-ын нэг хятад бодлогыг Монгол улсын засгийн газар дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Ц.Мөнх-Оргил сайдын уучлал гуйсан гэдгийг үгүйсгэхэд бэрх юм. Урд хөршөөс авах 2 тэрбум ам.доллар улс үндэстний эрх ашигаас дээгүүрт тавигдах учиргүй. Монгол улсын үндсэн хуулинд шашин шүтэх эс шүтэх нь хувь хүний эрх гээд тунхаглачихсан байгаа.