Гоё нэртэй банк бий Хөгжлийн банк...

Гоё нэртэй банк бий Хөгжлийн банк...

Монгол улсыг хөгжүүлнэ босгоно бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Уриа энэ тэр бол их гоё. Найман зууны тэртээ нас барчихсан Чингисийн нэрийг бид 10999 дэх удаагаа маш томоор худалдсан. Тэр нь гаднаас авсан зээл болох өрийг нас бараад бараг мөнхөрчихсөн хааныхаа нэрээр нэрлэсэн явдал. Шуудхан хэлэхэд нэр нь гоёдсон өр болох ЧИНГИС БОНД. Эби уг нь бол ЧИНГИС гуайгаар нэрлэсэн бондыг зөв зарцуулаарай гэсэн сануулсан. Гэтэл өнөөх мөнгийг нь Хөгжлийн банкны захирал болон Фортун нэг хэсгийг нь туусан. Одоо тэд шалгагдаж байгаа. Харин эрх баригчдын зөв төрхтэй улстөрийн ирээдүйтэй залуусын хувь энэ тэр оролцсон компаниуд нь хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авчихсан байдаг. Гишүүнийхээ эрхээс татгалзаад шалгуулчих чадалгүй халдашгүй байдлаасаа татгалзаад шалгуулая гэж зарим нэг нь попорсон. Үнэндээ бол хөгжлийн банкнаас одоогийн эрх барьж байгаа МАН-ынхан нилээн хэдэн зоосыг нь тоншсон.

Эцсийн үр дүн: Сангийн сайд гэх Чойжилсүрэн нь Хөгжлийн банкны асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргана. Энэ Чингис бондын мөнгийг АН-ынхан аймаар идсээн хүүх хаах гэж байсан МАН-ынхан хаалттай хэлэлцэе гээд бараг л хоёр гараа өргөөд дэмжинэ.

Дүгнэлт: Уучлаарай та нар зүгээр л наад жүжгээ зогсоо. Хөгжлийн банкнаас гарсан зээлийн бараг 70 орчим хувь нь чанаргүй зээлд хамаарагдаж байгаагаа ард түмнийхээ өмнө тайлбарла. Тайлбар хийх болохоор татвалзаад ам хэл нь нийлэхгүй ээрч муураад байгаа Чойжилсүрэн чинь та нарыг барьж өглөө. Хөгжлийн банкны асуудлыг хаалттай хэлэлцэе гээд хэлчихлээ. Дээшээ хараад нулимсан шүлс чинь та нарын нүүрэн дээр эргээд уначихлаа. Ард түмэндээ үнэнээ хэл хулгайч хулгайчийг бариарай гэж дахиад л нэг хашгирлаа.

иргэн: Н.Осор