Ц.Нямдоржийн улайрал У.Хүрэлсүхийг хөлдөө чирэх үү?

Ц.Нямдоржийн улайрал У.Хүрэлсүхийг хөлдөө чирэх үү?

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж эцсийн мөч хүртэл Ерөнхий сайд болохоор зүтгэж байгаа гэнэ. Түүний хувьд зүүний хүчний холбооныхонтой тохиролцож, Ерөнхий сайдын суудлыг У.Хүрэлсүхэд найр тавина гэсэн хүлээлт олон хүнд байжээ. Гэтэл МАН-ын улс төрчдийн ранкыг тогтмол өнгөлж байгаа Ц.Нямдорж гишүүний хувьд Ерөнхий сайд болох энэ удаагийн боломжоос огт татгалзахгүй. Харин ч эцсийн мөч хүртэл нь зүтгэнэ гэсэн тэмүүлэлтэй байгаа гэнэ. Түүний хувьд бага хурлын 330 гишүүнтэй тулж ажиллах тал дээр Увс фракцынхаа төлөөллийг дайчлаад эхэлжээ.

Хамтарч Ж.Эрдэнэбатын засгийн газрыг унагаасан У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нар өнөөдөр харин хоорондоо ойлголцож чадахгүй байдалд хүрчхээд байгаа гэнэ. Тэдний дунд гүүр болж байгаа хүн нь Ч.Хүрэлбаатар. Дээрх хоёр эрхмийн хэн ч Ерөнхий сайд болсон Сангийн сайдын суудлыг бат атгасан хэмээн тооцож суугаа Ч.Хүрэлбаатар гишүүний хувьд У.Хүрэлсүхийг буулт хийж Ерөнхий сайдын суудлыг Ц.Нямдорж гишүүнд өгөхийг ятгаж байгаа гэнэ. Учир нь парламентын 65 гишүүний 40 орчим нь Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх нь зөв гэсэн санааг илэрхийлэх болсон байна. Иймээс энэ шалтгаан нь эргээд Ерөнхий сайдын суудалд Сү болон хотын фракцын талд шилжиж болзошгүй. Иймээс л Ц.Нямдоржийг зүүний хүчний холбоо, Увс фракцийнхан дэмжих нь зөв гэсэн ухуулга сурталчилгааг Ч.Хүрэлбаатар хийж байгаа гэнэ.

Нэгэнт энэ хүртэл явчихсан. Ж.Эрдэнэбатыг замаасаа зайлуулчихсан. Одоо өөрөө хоосон хоцрохыг У.Хүрэлсүх хүсэхгүй нь ойлгомжтой. Тэр утгаараа түүний хувьд гомдолтой байгаа гэнэ. Хамтарч засгийг огцруулсан хүмүүс нь албан тушаалын төлөө санаа сэтгэл нь өөрчлөгдсөн учраас хурандаа У.Хүрэлсүхийн гомдол бага хурал дуусах хүртэл тасрахгүй ээ.

 Ц.Нямдоржийн Ерөнхий сайд болохоор зүтгэж байгаа энэ алхам нь эцэс сүүлдээ шадар сайд У.Хүрэлсүхийг албан тушаал ахих алхамыг хааж байгаа. Нөгөө талдаа өөрөө ч ялагдал хүлээгээд дуусч мэдэхээр байгаа юм.