Жүжигчин С.Амарсайхан дараагийн кинондоо тоглох хамтрагчаа олжээ

Жүжигчин С.Амарсайхан дараагийн кинондоо тоглох хамтрагчаа олжээ

Монголын эрэгтэй жүжигчдийн магнайд явдаг залуусын нэг бол С.Амарсайхан. Өвөрмөц хоолой, бие бялдар зэргээрээ бусад жүжигчдээс ялгарч өгдөг түүний хувьд хамгийн эрэлттэй, мөн өндөр үнэтэй жүжигчин гэж тодорхойлдог юм билээ.

Түүний тоглосон “Итгэл” уран сайхны кино үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан билээ. Уг бүтээл саяхан Монголын томоохон телевизийн дэлгэцээр гарч киноны найруулагч Б.Гарамханд болон гол дүрийн жүжигчин С.Амарсайхан нарын уран бүтээлийн чадамж, чадварыг олонд гайхуулсан гэхэд болно.

Итгэл уран сайхны  киноны найруулагч Б.Гарамхандын шинэ уран бүтээл “Бүхнээс дээгүүр” уран сайхны кино саяхан нээлтээ хийгээд байна. Тус киноны нээлтэд урилгаар С.Амарсайхан оролцжээ. Түүний хувьд найруулагч Б.Гарамхандын шинэ бүтээлийг маш өндрөөр үнэлж, хүүхэд залуусын заавал үзэх киноны нэг энэ байна хэмээн уулга алдаж, орчин үеийн залуусын хувцаслалт, хэв маяг, бүжгийн гайхамшгийг эндээс харлаа хэмээн тодотгож байжээ.  

Жүжигчин С.Амарсайхан нь өөрийн тоглох дараагийн киноныхоо хамтрагчийг “ Бүхнээс дээгүүр” уран сайхны кионын гол дүрийн нэг болох бүжигчин, жүжигчин Шижирболдыг сонгох болсоноо киноны дараах хүлээн авалтын үед зарласан байна.

Найруулагч Б.Гарамханд, жүжигчин С.Амарсайхан нар нь хамтран Америк, Монгол,Казакстан гэсэн гурван орны уран бүтээлчдийг нэгтгэсэн адал явдалт, тулаант кино хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна. Уг кинондоо “Бүхнээс дээгүүр” уран сайхны киноны гол дүрийн залуусын нэг Шижирболдыг тоглуулахаар болжээ.

“Бүхнээс дээгүүр” уран сайхны киноны гол дүрд мэргэжлийн бүжигчид тоглосон. Энэ нь хамгийн зөв шийдэл, маш оновчтой сонголт болсон талаар жүжигчин С.Амарсайхан онцолж, хүүхэд залуусыг уг киног заавал үзэхийг санал болгожээ.