10 настай хүү нүүрээ мэргэжлийн түвшинд будаж байна

10 настай хүү нүүрээ мэргэжлийн түвшинд будаж байна

"vibeswithBae” нэгэн видео нийтэлсэн нь олны анхаарлыг татаж байна. Тус бичлэг дээр 10 настай Жек гэх англи хүү нүүрээ гайхалтайгаар будаж байгаа юм. Хоёр долоо хоногт 60 сая хүн үзсэн бичлэг гээд л бод. Түүнчлэн Жекийн “Instagram”-ыг дагагчдын тоо 400 мянга хүрээд байгаа аж.

Хүүг эмэгтэй хүүхэд шиг маяглалаа гэж зарим хүн шүүмжилж байгаа ч түүний эцэг эх нь хүүхдийнхээ сонирхлыг дэмжсэн байна. Тэрбээр мэргэжлийн нүүр будгийн хэрэгслүүд ашиглаж, цахим хуудсаараа дамжуулан бусдад зөвлөгөө өгдөг аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN