АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Asuudal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй

Нийслэлд гэнэтийн ялалт байгуулсан Ц.Сандуй “Алтан сарнай 2016” наадмын Нийгэм, улс төрийн онцлох хүн болжээ
“Алтан сарнай-2016” наадмын шилдгүүд тодорлоо
МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд тухайн оныхоо манлайлагчдыг нэрлэж, “Алтан сарнай”-н эздийг тодруулдаг. 16 дахь удаагийн “Алтан сарнай” наадмыг өнгөрсөн бямба гаригт зохион байгуулсан юм.
Нийгмийн ардчиллын төлөөх хүндэтгэлийн цомын эзэд
МАН-ын даргын нэрэмжит Нийгмийн ардчиллын төлөөх хүндэт цомыг Доржпаламын Ганзоригт гардууллаа . Мөн Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэх суулгах төвийн Элэг шилжүүлэн суулгах төслийн багт дээрх шагналыг гардуулсан юм.
Энэрэнгүй үйлс, хүмүүлэгийн оны онцлох: Гончигийн Ундармаа
Нийгэм, улстөрийн салбарын оны онцлох хүн: Цэндсүрэнгийн Сандуй
Спортын салбарын оны онцлох хүн: Мөнхжанцангийн Анхцэцэг
“Рио 2016” олимпийн наадмын шагналт VIII байрын эзэн М.Анхцэцэгийг спортын салбарын оны онцлох хүнээр тодрууллаа. Монголын туйванчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн тэрээр 2016 онд оюутны дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн аварга болсноос гадна залуучуудын дэлхийн аваргын алт, мөнгөн медалийг хүртсэн.
Соёл урлагийн салбарын онц онцлох : Харанга хамтлаг
Монголын рок попын ертөнцөд өөрийн орон зайг бүрдүүлж, урлагийн төлөө зүтгэсэн амжилтаараа “Харанга” хамтлаг “Алтан сарнай”-н эзэн боллоо.
Эдийн засаг, бизнесийн салбарын оны онцлох хүн: Сайнбуянгийн Амарсанаа
“Оюуны ундраа” группийн ерөнхий захирал Сайнбуянгийн Амарсайхан энэ шагналын эзэн боллоо. Тэрээр 1992-2000 онд АНУ-ын Бизнесийн Удирдлага, эрх зүйн дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд 2004 оноос хойош Оюуны ундраа группийн ерөнхий захирлыг үүргийг гүйцэтгэж байгаа юм. 1700 гаруй ажилтантай тус групп уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт нилээд хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм.
Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо нь 2001 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо байхдаа “Алтан сарнай” оны тэргүүн наадам зохион байгуулж эхэлжээ. Анх гурван номинациар оны онцлох хүн тодруулж, олноо алдаршуулж байсан бол номинацийн тоогоо нэмжээ.
Сэтгэгдэл
Нийт: 0 сэтгэгдэлтэй