Залуу жүжигчин Т.Бадамжавын фото агшин

Залуу жүжигчин Т.Бадамжавын фото агшин

Сүүлийн үед кино урлагт хүч түрэн орж ирж байгаа эмэгтэй жүжигчний нэг бол Т.Бадамжав. Түүний өхөөрдөм дүр төрх, хөгжилтэй харц, сэтгэл татам үзэсгэлэн гоо нь залуусын харцыг татаж байна. Түүний тоглосон Рекэт уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж байгаа. Хэнэггүй, бас хайр татсан бондгор охины дүрийг залуу жүжигчин бүсгүй маш чадварлаг бүтээсэн нь ийнхүү анхаарал татаж байгаа юм.