ЖДҮ-ээс 2 компани нь зээл авсан Д.Амарбаясгалан зугтсаар байх уу?

Asuudal.mn
2018-11-22 15:20:18

ЖДҮ-ээс 2 компани нь зээл авсан Д.Амарбаясгалан зугтсаар байх уу?

ЖДҮ-ээс хамгийн өндөр зээл авсан улс төрчийн нэг нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. Түүний хувь эзэмшдэг 2 аж ахуйн нэгж нь ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэдэг нь шилэн дансаар тодорхой болоод байгаа юм.

НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хөрөнгө оруулгын мэдүүлэгт "Тайшир өргөө" ХХК, "Агро технологи шижирт" ХХК-ийн тус бүр 30% эзэмшдэг гэж мэдүүлжээ.

НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хөрөнгө оруулгын мэдүүлэг

 

Ийнхүү хөрөнгө оруулгын мэдүүлэгт нь бичигдсэн Д.Амарбаясгалангийн хувьцаа эзэмшдэг Агро технологи шижирт" ХХК нь ЖДҮ-ийн зээлээс 950,000,000 төгрөгийг 2018 онд авсан байна.

 

Мөн Д.Амарбаясгалангийн 30%-ийг нь эзэмшдэг Тайшир өргөө" ХХК нь 2017 онд ЖДҮ-ийн зээлээс 375,000,000 төгрөгийн зээл авчээ.

 

Ийнхүү НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хувь эзэмшдэг компани нь 2017, 2018 онуудад ЖДҮ-ийн зээл авсан нь албан тушаалын нөлөө байсан уу? эсвэл шударга зээлдэгч учраас хоёрын хоёр аж ахуйн нэгж нь ЖДҮ-ийн зээлийн болзлыг хангаж 1,3 тэрбум төгрөгийн зээл авчихсан уу? гэх асуулт хариулалт нэхэж байна.  

Гэвч МАН-ын генсек Д.Амарбаясгалан нь ЖДҮ-ийн зээл авсан аж ахуйн нэгжийнхээ талаарх байр сууриа илэрхийлэхгүй зугтсаар байгаа юм. Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий аж ахуйн нэгж ЖДҮ-ийн сангаас зээл авсан талаар тодруулах гэж зарим хэвлэл мэдээллийн байгууллага түүнтэй хэд хэдэн удаа холбогдох гэж эрэл сурал болсон ч олдохгүй байгаа тухай сэтгүүлчдийн групп дээр бичигдэж байна.

Зарим сэтгүүлч нар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг барьж яриа авахын тулд хаана ирэх боломжтой, Монголд ер нь байгаа эсэх талаар нэг нэгнээсээ асууж эхэлсэн байна. Учир нь зарим нэг албан бус мэдээллээр Д.Амарбаясгалан нь АНУ-ыг зорьсон туххай ч бор шувуу нисч эхэллээ. Д.Амарбаясгалан нь хэдэн жилийн өмнө АНУ-д суралцаж байсан нэгэн. Хэрэгт холбогдохоороо гадагшаа зугтчихдаг улс төрчийн нэг юм биш биз гэх хардлага олон нийтийн дунд хөвөрч эхэллээ.

Уг нь шударга үнэнгийн туйл болно гэх байр суурийг тодотгож, 2012-2016 оны хооронд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргын албан тушаалыг хашиж, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлтэй тэмцэлдэж явсан. Мөн МАН-ын генсекийн суудалтай үлдэхийн тулд 60 тэрбумынхантай тэмцэнэ хэмээн зарлаж байсан билээ.

 

Ийнхүү 60 тэрбум төгрөгтэй тэмцэх талаар ярьж явсан залуу улс төрч Д.Амарбаясгалан өөрөө 65 тэрбум төгрөг тараасан ЖДҮ-ийн нэг зээлдэгч болчихсон явж байна. Энэ талаараа тайлбар өгөхгүй зугтах нь ШУДАРГА хүн мөн үү? гэсэн асуултыг тавихад хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд шударга ёсыг тогтоох тухай амлалт өгсөн нэгэн. Иймээс шударга ёс шаардах ёстой нэг алхам нь Д.Амарбаясгалантай хариуцлага тооцох юм. 

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо ингэж хэлж байжээ

 

Ард түмэндээ худлаа амлахгүй, Ард түмнээ өмгөөлдөг, Авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхаа ийнхүү амлаж байсан У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг муухай харагдуулж байгаа нэгэн зүйл боол яах арга үгүй ЖДҮ-ийн зээлд холбогдсон ойрын хүрээний улс төрчид юм. Тэр хүмүүсийн нэг нь яах арга байхгүй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мөнөөс мөн. У.Хүрэлсүхийг муухай харагдуулж, шударга ёстой тэмцэхэд нь саад болж байгаа хүн бол Д.Амарбаясгалан гэж улс төрийн хүрээнийхэн ярьж эхэллээ.

Маргааш НИТХ-ын ээлжит хуралдаан болно. Энэхүү хуралдаанд НИТХ-ын төлөөлөгчийн хувьд Д.Амарбаясгалан оролцох ёстой. Эрэл сурал болоод олдохгүй байгаа Д.Амарбаясгаланг олж, ЖДҮ-ээс авсан зээлийнх нь талаарх тайлбарыг сонсохыг тулд сэтгүүлчид НИТХ-ыг сахиж суух тухай ярьж эхэлжээ. Д.Амарбаясгалангийн тайлбарыг сонсохын тулд НИТХ-ын хурлыг сахиж, Д.Амарбаясгалангаас тодруулга авахаар 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл зэхсэн гэх мэдээлэл дуулдлаа. Мөн НИТХ-ын дарга С.Амарсайханы байр суурийг ч сэтгүүлчид сонирхож байна. Учир нь ЖДҮ-тэй нэр холбогдсон, хамаарал бүхий аж ахуйн нэгж нь зээл авсан улс төрчдийг уучлахгүй гэх акц явж эхэлсэн. Нөгөө талдаа хариуцлага тооцохыг шаардаж байна. Иймд НИТХ-ын дарга С.Амарсайхан та ЖДҮ-ийн зээлд нэр холбогдсон Д.Амарбаясгалан төлөөлөгчтэй ямар хариуцлага тооцох вэ?

Харин Д.Амарбаясгалангаас яагаад ЖДҮ-ээс зээл авсан. 60 тэрбум 65 тэрбум төгрөгийн хооронд ялгаа байгаа эсэх, МАН-ын генсекийн хувьд нөлөө үзүүлж хоёрын хоёр аж ахуйн нэгжээрээ ЖДҮ-ээс зээл авсан уу? гэх мэт асуултанд сэтгүүлчид хариулалт авахыг хүсч байна. Ард түмэн ч шударга ёс ярьж, 60 тэрбумын хэрэгтэй тэмцэх тухай амлалт өгч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэвээрээ үлдсэн Д.Амарбаясгалангаас 65 тэрбум төгрөгийг 100 гаруй аж ахуйн нэгжид зээлүүлсэн ЖДҮ-ийн талаарх байр суурийг нь сонирхож байна.

Сэтгэгдэл


Зочин [183.177.100.4]7 сарын өмнө

Ишш энэ 60 тэрбумынхан намынхаа хамгийн гайгүй гэсэн залуу лидерүүдээ муулсаар байх юм. Хэвлэлүүдээр ингээд бөөн мөнгө тарааж захиалгаар бичүүлж байхаар наад Энхболдоосоо салчихвал нийгэм цэвэрших гээд байх юм

Зочин [202.126.89.90]7 сарын өмнө

Явуургүй худал мэдээлэл тараах юм даа. Ядаж бичсэн сэтгүүлч нь ч байхгүй.

Зочин [202.126.89.90]7 сарын өмнө

Явуургүй худал мэдээлэл тараах юм даа. Ядаж бичсэн сэтгүүлч нь ч байхгүй.

Зочин [202.126.89.90]7 сарын өмнө

Явуургүй худал мэдээлэл тараах юм даа. Ядаж бичсэн сэтгүүлч нь ч байхгүй.

Хуулийн үйлчлэлд хамаарах субъект биш [183.177.100.4]7 сарын өмнө

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.-т болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд хамаарах албан тушаалтан биш гэдгийг орхигдуулан мэдээллэв хөөрхий.