"Шинэ Ховд'' хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган болно

"Шинэ Ховд'' хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган болно

“Шинэ Ховд”  хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган энэ сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох нь ээ. Ховд аймгийн хөгжлийн гадаад, дотоод нөөц боломж, давуу талуудад үндэслэн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх зорилготой уг чуулганыг Ховд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Уг чуулганаар эрүүл мэнд, хүний хөгжил, боловсрол, соёл, ХАА, газар тариалан, хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхай, дэд бүтэц /Эрчим хүч, зам, барилга /, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа зэрэг салбарын хүрээнд  Ховд аймагт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг нээлттэй танилцуулах ажээ.