Э.Бат-Үүл: Гэм буруугүй гэдгээ нотолно

Asuudal.mn
2019-01-18 14:15:11

Э.Бат-Үүл: Гэм буруугүй гэдгээ нотолно

Нийслэлийн Засаг даргаар ажилласан байсан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, Ё.Гэрэлчулуун, А.Гантулга, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох байсан  боловч өмгөөлөгч А.Ариунаа, яллагдагч Мөнхтөр нар ирээгүй учраас хойшиллоо. Урьдчилсан хэлэлцүүлгийг сар шинийн дараа буюу хоёрдугаар сарын 11-нд хийхээр шүүхээс товлов. Энэ үеэр хотын дарга асан Э.Бат-Үүл  тайлбар өгсөн юм. 

Тэрбээр, шүүхээс гэм буруутай нь тогтоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэдгийг Ерөнхий прокурор А.Энх-Амгалан хэлсэн. Гэтэл мөрдөн байцаалтын явцад намайг харлуулах гэсэн үйл ажиллагаа их явсан. Тийм учраас би өнөөдөр шүүх хуралдааныг нээлттэй явуулж өгөхийг хүсч байна. Би, буруутгаж буй үндэслэлүүдээр ямар ч гэм буруугүй гэдгээ шүүхэд нотолно гэв.  

Сэтгэгдэл