У.Хүрэлсүх та, яаж бүтэн хоёр сар хотын даргагүй байлгаж чадаж байна аа

У.Хүрэлсүх та, яаж бүтэн хоёр сар хотын даргагүй байлгаж чадаж байна аа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболд 2018 оны 12 сарын 10-ны өдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Тэр өдрөөс хойш яг 66 хонож байна. Монгол Улсын хүн амын тал буюу 1.5 сая хүн аж төрөн суудаг нийслэл хот удирдлагагүй бүтэн хоёр сар боллоо.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн У.Хүрэлсүх хотын даргын асуудлыг хэрхэх нь мэдэгдэхгүй юм. Ер нь Ерөнхий сайд та, яаж энэ том хотыг удирдлагагүй ор тас хаяж, ингэтлээ улстөржиж чадаж байна аа. Улаанбаатар хот түүхэндээ ингэж эзэнгүйдэж байсангүй