Д.Жавхлан, М.Амарболд нарын давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо

Д.Жавхлан, М.Амарболд нарын давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо

Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан хэрэг гарсан. 13 настай охин харамсалтайгаар амиа алдсан тэр хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг шалгаж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон.

Харин Д.Жавхлан, М.Амарболд нар энэ шийтгэлийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргасан юм. Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд болж, хохирогчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурлыг энэ сарын 21-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.