М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлж байна

М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлж байна

Олон улсын жүдо бөхийн холбоо бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргасан байна. Монголын баг тамирчдаас эмэгтэй жүдод гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жинг 6218 оноогоор тэргүүлжээ. Мөн энэ жинд барилдаж байгаа Г.Наранцэцэг 41, Э.Гэрэлмаа 51, Б.Хорлоо 85, Э.Уртнасан 119-р байрт бичигдсэн байна. 

-52 кг жинд жүдоч Л.Сосорбарам 34 дүгээр байрт

-57 кг жинд олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа гуравт бичигдсэн бол Л.Энхрийлэн 30-р байрт

-63 кг жинд Б.Мөнгөнчимэг 11, Б.Ганхайч 25, Ц.Хулан 85, А.Цолмон 143, М.Бундмаа 150-р байрт

-70 кг жинд Ц.Наранжаргал 45, Б.Хулан, Б.Хонгорзул, Б.Баасанжаргал нарын жүдочид 112-191-р байрт

-78 кг жинд жинд барилдаж буй манай жүдочдоос Ц.Наранжаргал, Ш.Сэржмядаг, А.Оюунгэрэл, Б.Хонгорзул нар 101-164-р байрт

-+78 кг-д Б.Мөнхтуяа 38-р байрт, Э.Гандиймаа 68, Д.Номинзул 111, Ш.Сэржмядаг 139-р байраар шинэчлэгдсэн чансаанд бичигдлээ.