АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Asuudal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй

Компьютер тоглоомонд донтсон залуу өөрийгөө боомилсон хэрэг гарчээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух эрэгтэй 26 настай иргэн гарын судсаа ханаж, хоолойгоо боон нас барсан байжээ. Талийгаач залуу өдрийн 13:00 цагийн орчимд өөрийгөө егүүтгэхийн тулд нойлынхоо өрөөнд орж, гутлынхаа үдээсийг ашиглан хоолойгоо боосон байна. Мөн баруун гарынхаа шууны доод хэсгийг зүсэж судсаа ханасан байжээ.
Энэ хэргийг шалгахаар цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход талийгаач гэртээ ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд компьютер тоглоомонд донтсон байсан нь илэрчээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл
Нийт: 0 сэтгэгдэлтэй