АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Asuudal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Өмнөд Судан улсыг зорьжээ. Энэхүү айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Монгол Улсаас Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзах юм байна. НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд манай улсын наймдугаар ээлжийн цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэж байгаа аж. Тэдэнтэй уулзахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Өмнөд Судан улсыг ийн зорьсон байна. Айлчлалын бүрэлдэхүүнд батлан хамгаалах салбарынхан болон хэвлэл мэдээллийнхэн багтжээ.
Сэтгэгдэл
Нийт: 0 сэтгэгдэлтэй