Кёкүшюүзан Батбаяр: Ноднин казиногоос мөнгө хожсон тухай л одоо бичээд байгаа юм болов уу

Кёкүшюүзан Батбаяр: Ноднин казиногоос мөнгө хожсон тухай л одоо бичээд байгаа юм болов уу

Д.Кёкүшюүзан Батбаярыг хэд хоногийн өмнө Сингапурын казинод мөрийтэй тоглож, 12 сая ам.доллар хожсон гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Тэгвэл Д.Кёкүшюүзан Батбаяр өнөөдөр Сингапурын казиногоос мөнгө хожсон талаараа тайлбарлахдаа “Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Би сүүлийн үед Сингапур руу яваагүй. Миний хувьд ноднин шинэ жилийн үеэр Сингапурт очиж, казино тоглосон. Тэр үеэрээ монгол эр хүн ёндоорч, мөнгө хожсон. Гэхдээ зарим хэвлэлээр бичээд байгаа шиг их хэмжээний мөнгө хожоогүй ээ. Хожсон мөнгөнийхөө тоог хэлмээргүй байна. Ноднин казиногоос мөнгө хожсон тухай л одоо ингэж бичээд байгаа юм болов уу” гэв.

Зарим хэвлэл мэдээллээр намайг 30 гэр бүлийн нэгээр нэрлэсэн байсан. Би төрөөс төрсөн тэрбумтан биш. Өөрийн хөдөлмөрөөр өнөөдрийг хүртэл явсан. Лицензийн тоогоор 30 гэр бүлийн нэгд цоллогдсон байна лээ. Гэхдээ энэ бол миний лиценз биш. Монголын мянга мянган залуустай хамтран ажиллаж байгааг зөвөөр ойлгох ёстой. Би 30 гэр бүлд багтах ёсгүй гэж мөн ярив.