“Тод каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ

“Тод каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ

“Тод каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт хотоос ирж үйлчлүүлсэн нэгэн эмэгтэйд өөх соруулах мэс ажилбар хийхдээ алдаа гаргаснаас болж, үйлчлүүлсэн эмэгтэй амь насаа алдсан ноцтой хэрэг гарсан юм.

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комиссын 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хурлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн албан бичигт дурдсан дүгнэлтийг үндэслэн “Тод ББ” ХХК-ийн “Тод каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн байна.