Дээрхийн гэгээнтэн Далай ламын бие чилээрхжээ

Дээрхийн гэгээнтэн Далай ламын бие чилээрхжээ

Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай ламын бие чилээрхэж эмнэлэгт хэвтжээ. Энэ тухай гэгээнтний хувийн туслах нь өчигдөр мэдээлсэн байна. Өдгөө 83 настай далай ламыг Дарамсала дахь өргөөнөөс нь Шинэ Дели хотод хүргэж эмнэлэгт үзүүлжээ. Түүнийг уушгины хатгалгаа туссан байна гэж оношилсон байна. Тиймээс эмнэлэгт хэвтүүлсэн гэнэ. Одоогоор Далай ламын биеийн байдал тогтвортой байгаа аж.

Буддын шашны тэргүүнийг жанч халбал хойд дүрийг нь хэрхэн тодруулах асуудал одоо ид яригдаж байгаа. Хятадуудын хувьд Далай ламыг “аюултай салан тусгаарлагч” гэж үздэг учраас хойд дүрийг өөрсдөө тодруулна гэдэг.