13 давхраас унаж амиа алджээ

13 давхраас унаж амиа алджээ

Баянзүрх дүүрэгт байрладаг орон сууцны 13 давхраас 22 настай Ц гэгч эмэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө гарчээ. Талийгаач бүсгүй Ц нь найз залуутайгаа тус орон сууцанд амьдардаг байсан юм байна. Ц-ийн амиа алдсан шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа ч найз залуутайгаа маргалдаж, муудалцсанаас үүдэлтэй байж болзошгүй гэж үзэж буй бололтой. 

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна.